"Нанжин-2014"-өөс шагнал хүртсэн сурагчдад баяр хүргэв
Дэлхийн 204 орны баг тамирчид оролцсон "Нанжин-2014" залуучуудын II наадамд эх орноо төлөөлөн спортын авьяас, ур чадвараа дайчлан олон улсын түвшинд шагналт байрт шалгарч амжилт үзүүлсэн сурагчдыг БШУ-ны сайд Л.Гантөмөр хүлээн авч, баяр хүргэлээ.
ө Чөлөөт бөхийн спортын мастер Б.Дөлгөөн Наньжиний тэнгэрт эх орныхоо тугийг мандуулж, дэлхийн үеийнхээ шилдгүүдтэй өрсөлдөж, мөнгөн медалиар энгэрээ мялаасан юм. Тэрээр залуучуудын зуны олимпийн II наадамд охидын 46 кг-ийн жинд Болгар, Алжир, Венесуэлийн тамирчдыг дараалан цэвэр ялж шигшээ байранд БНАСАУ-ын тамирчин Ким Сонянд 5:9 оноогоор ялагдал хүлээжээ. Манай улсаас тус наадамд 5 тамирчин оролцсон бөгөөд М.Анхцэцэг IV байрт, Ц.Хулан VII, Н.Ангирмаа VIII байрт шалгарчээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ