Э.Сумьяа, Т.Мөнхтуяа нар эхний өрсөлдөгчөө яллаа

img

Чөлөөт бөхийн ДАШТ-ний эмэгтэйчүүдийн барилдаан явагдаж байна. Өнөөдөр манай гурван бөх барилдахаас 53 кг-ын жинд ДАШТ-ний мөнгөн медальт, ОУХМ Э.Сумьяа нэгдүгээр тойрогтоо Энэтхэгийн бөх Нурмала Дэвиг 1:48 секундэд цэвэр дарлаа. Тэрбээр дараагийн тойрогтоо АНУ-ын бөх У.Кондертэй барилдана. Мөн 58 кг-ийн жинд ДАШТ-ний хошой хүрэл медальт, МУГТ Т.Мөнхтуяа эхний тойрогт Бразилийн бөх Жуис Суазаг 6:4 харьцаагаар ялаад байна. Т.Мөнхтуяа хоёрдугаар тойрогт Оросын бөх, ДАШТ-ний хүрэл медальт, Европийн аварга Валерия Коблова, Италийн бөх Карола Райнеро хоёрын ялсантай нь барилдана.

В.Бат

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

cccc:
tsagiin huviar ni gimnastikiin ordnii uudend bainaa, dotor ni orood shuud uzej bolno
2014-09-11
irgen:
ene delhiin avargiin tsagiin huvair eder gej bna uu? bas shuud uzej bolokh gazar meddeg hun baival helj tuslaach ;) bayarlalaa
2014-09-11