Ахуйн үйлчилгээний уулзварыг 4.5 тэрбумаар шинэчилжээ
Эдийн засгийн хөгжлийн яамны “Гудамж” төслийн Ахуйн үйлчилгээний уулзварыг өргөтгөн шинэчилж, өнөөдөр албан ёсоор нээлээ. Энэхүү уулзварыг бүх чиглэлдээ шууд хөндлөн нэвтрэх боломжтой, хөдөлгөөний зөв зохион байгуулалттай, нэвтрүүлэх чадвар сайтай болгон өөрчлөн шинэчлэх зураг төслийг “Дөрвөн тэнхлэг” ХХК боловсруулж, зам барилгын ажлыг “Наранбулаг Хан” ХХК гүйцэтгэсэн юм. Ахуйн үйлчилгээний уулзварт 28 318 ам метр талбайд хатуу хучилт, 5 547 ам метр талбайд ногоон байгууламж, 7 565 ам метр талбайд явган зорчигчийн зориулалтын зам тавьжээ.
жө
Уулзварын өргөтгөл шинэчлэлийн зурвастай давхацсан дулаан шугамуудыг шинэчлэн шилжүүлж, хоёр байршилд дулааны худгийн узелийг авто замын даацад тохируулан хана, тагийг хүчитгэж, бетон-арматурчлал хийжээ. Мөн цэвэр усны 220 метр шугамыг хамгаалалттай болгосон, 55 ширхэг шүүрт болон үзлэгийн худаг, борооны ус зайлуулах 1200 метр шугам шинээр хийж, төвийн шугамд холбосон, троллейбусны хуучин шугамуудыг сольж, гудамжны гэрэлтүүлгийн хамт шинээр суурилуулсан зэрэг ажлыг давхар хийсэн байна.
а
Энэ бүх ажлын өртөг нь 4.5 тэрбум төгрөг болжээ.
ө
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ