Ц.Буянцогтоо дарга өөртөө 100 сая төгрөг төсөвлөсөн үү

img

ШУТИС-ийн оюутнуудын төлөөлөл өнөөдөр сэтгүүлчдэд хандан мэдээлэл хийлээ. Энэ хичээлийн жилд тус сургуулийн сургалтын төлбөр 13 хувиар нэмэгдсэн ч багш, оюутнуудад зориулсан ямар ч үйлчилгээ хийгдээгүй гэнэ. Харин оюутны холбооны зүгээс төлбөр нэмсэн үндэслэлийг албан ёсны тайлбарлуулахыг хүссэн боловч хариу ирүүлэхгүй байгаа аж.

g

Үүнээс гадна оюутнууд сургуулийнхаа ТУЗ-тай хамтран ажиллахад хүндрэлтэй болоод буй юм байна. Тодруулбал, ШУТИС-ийн Төлөөлөн удирдах зөвлөлд дөрвөн оюутны төлөөлөл байх ёстой ч одоогоор гурван оюутан байдаг. Тэдний нэг нь тус сургуулийн оюутан биш бол нөгөө хоёр нь оюутнуудынхаа саналаар сонгогдоогүй, танил талаа ашиглан удирдах зөвлөлд орсон гэдэг тайлбарыг хэвлэлийн хурал хийлгэсэн оюутны төлөөлөл өгөв. “Мөн ТУЗ-ийн ээлжит энэ сарын 9-ний өдөр болж 100 сая төгрөгийг удирдах зөвлөлийн төсөвт батлах санал оруулсан. Энэ нь дарга Ц.Буянцогтоо болон түүний үйлчилгээний зардалд зарцуулагдана. Үүнийг батлагдсан байх гэж бодож байна. Энэ мөнгийг ШУТИС-ийн 30 мянга гаруй оюутанд хуваахад нэг хүний халааснаас 6000-10 мянган төгрөг гарч байгаа юм. Бид үүнийг зөвшөөрч чадахгүй. Ийнхүү хууль бус ажил хийж байгаа удирдлагуудыг холбогдох яам, тамгийн газрынхан анхааралдаа авах хэрэгтэй байна” гэж ШУТИС-ийн Оюутны холбооны тэргүүн А.Төгсбаяр ярьсан.

h

Түүнчлэн ТУЗ-ийн хурлаар сургуулийн оюутнуудад чиглэн үйл ажиллагаа явуулдаг хамгийн гол алба болох Оюутны проректорын албыг байхгүй болгосон төдийгүй Оюутны хөгжил үйлчилгээний алба хаана харьяалагдах нь тодорхойгүй болоод буй юм байна.

g

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

shuud:
surgaltiinhaa chanariig saijruulaajee. buyantsogtoo uurtuu bish neg ch gesen lavoratori neegeechee.
2014-09-14
hund:
huyaltsogtoo boliyoo. boloosh dee.
2014-09-13
zocin:
oyutnii mungo idsen hogin shunaltai baagiinuudi neg baina. hagarch uheesei.
2014-09-13
зочин:
төлбөрийн хувьд гонгинох хэрэг оюутнуудад байхгүй ээ. харин сургалтын чанар муу, туз-д танил оюутнуудаа оруулсан, 100 сая төсөвлөсөн зэрэг бол асуудал яах аргаггүй мөн.
2014-09-12
zorigoo:
buyantsogtoo gej gamshig iim tenegiig denjdeg z enhbold atitar ooroo bas tenegee batalj baigaan
2014-09-12
tolbor nemeh heregtei. hodooniihniig zailuul:
lalruudad sar bur mongo ogood bsn bizde. dugai surval sur chadahgui bol zailtsgaa. hodoo ochij honio hariul. er n jiliin say togrognii surguuli gej haana bsin mongold l bhin. * dor hayaj 10 say bolgovol shigshigdeed yag surya gesnuud n tunaj uldne. chanar ch saijirna. busad n bol diplom ovortolson shal ugaagch nar l bolj bgashd er n bol
2014-09-12
үнэн:
төлбөрөө үндэслэлтэй нэмэх хэрэгтэй шүү дээ. нэмсэн төлбөр хаашаа яаж орж оюутнууын сурах орчин яаж өөрчлөгдөж байгаа багш нарын цайлан нэмэгдсэн гээд эргээд оюутнууддаа үзүүлэх юмгүй зөвхөн туз-хан өөрсдийнхөө халаасыг зуузаалах зорилготой төлбөр нэмэгдүүлж байна.
2014-09-11
онигоо:
шутис-ийн энэ оюутануудад орос хэлний хэдэн тэтгэвэрийн хөгшин монгол хэл заах гэж элгийг нь авдаг. гантөмөр сайд тэр хичээлд нь сууж үзээсэй. төлбөр мөнгө ингэж үргүй зарцуулагдаж байна.
2014-09-11
nasa:
муусайн даварсан оюутнууд сурлагандаа анхаар. хоосон толгой царайлчихаад том том баагаад явах юм
2014-09-11
иргэн:
ажил унагахаас сэхээдэг нөхөр биш дээ яаж энэ том сургуулийн туз болсон юм бол
2014-09-11
zochin:
hevleliin hural hiij yavahaar hicheelee sain hiij onts surtsgaa! duu nar mini
2014-09-11
gomboo:
hevleliin baga hural hiij surjignedeg ue hezee duusah yum boloo
2014-09-11
must:
мсүт удирдаж чадахгүй дампууруулж, олон оюутан хохироож байсан гар яахаараа туз-ын дарга болдог юм бэ?туз-ыг сайд нь томилдог, энэ хүний чадварын талаархи мэдээлэл бшуяаманд байхгүй байсан болох нь. ер нь хэзээ ардчилагч болоод их даргын зөвлөх болсныг нь ч санахгүй л нөхөр байна.
2014-09-11