Монголчуудын дундаж цалин 786.7 мянган төгрөг
Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд 2014 оны хоёрдугаар улиралд нийт 33.5 мянган аж ахуйн нэгж, байгууллага хамрагдсан бөгөөд эдгээр байгууллагын ажиллагчдын сарын дундаж цалин 786.7 мянган төгрөг байна. Үүнээс эмэгтэйчүүдийн цалин 732.0 мянган төгрөг бол эрчүүдийнх 840.6 мянган төгрөг байгаа аж.
ө
2014 оноос өмнө ажиллагчдын сарын дундаж цалинг үйл ажиллагаа тогтмол явуулдаг аж ахуйн нэгж, байгууллагаас түүвэрлэн тооцож байсныг өөрчилж, энэ оны 1 дүгээр улирлаас эхлэн Нийгмийн даатгалын ерөнхий газрын мэдээллийн санд тулгуурлан нийгмийн даатгалын шимтгэл төлж буй бүх аж ахуйн нэгж, байгууллагыг хамруулан гаргаж байна. Ингэснээр ажиллагчдын сарын дундаж цалинг аж ахуйн нэгж, байгууллагын ажиллагчдын тооны хоёр бүлгээр тооцож байсныг таван бүлгээр илүү дэлгэрэнгүй гаргах боломж бүрджээ.
б
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ