Улсын төсөв 153.0 тэрбум төгрөгийн алдагдалтай гарчээ

img

Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн нийт хэмжээ 2014 оны эхний найман сард 3798.0 тэрбум төгрөг, зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт хэмжээ 3951.0 тэрбум төгрөг болж, улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 153.0 тэрбум төгрөгийн алдагдалтай гарчээ. Үүнд өмнөх оны мөн үеийнхээс зарлагын өсөлт нь орлогын өсөлтөөс 0.2 пунктээр илүү байгаа нь нөлөөлсөн хэмээн статистикчид үзсэн байна.

ө

Татварын нийт орлого өмнөх оны мөн үеийнхээс 203.0 тэрбум төг буюу 6.7 хувиар нэмэгджээ. Төсвийн орлогын 84.2 хувийг татварын орлого, 14.7 хувийг татварын бус орлого, 1.1 хувийг тогтворжуулалтын сангийн орлого эзэлж буй аж.  Харин улсын нэгдсэн төсвийн зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт хэмжээ энэ оны эхний найман сард 3951.0 тэрбум төг болж, өмнөх оны мөн үеийнхээс 369.6 тэрбум төг буюу 10.3 хувиар нэмэгджээ.

б

В.Бат

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zoljargal-mongol bank:
bi dahiad heden trillion tugrug on duustal emisseer gargaj zah zeeld niiluulne. tegeheer tusuv aldagdalgui ashigtai garna. tegeed altanhuyag tsalin tetgever nemeh bolomjtoi bolno. harin inflation bolon tugrugiin hanshnii unaltiig bid hariutsahgui. tedgeer ni gadnii huchin zuilsees shaltgaaldag yum.
2014-09-12