Бороо орно

img

Баруун болон төвийн нутгаар үүлэрхэг. Баруун зүгийн нутгийн хойд хэсэг, төвийн ихэнх нутгаар бороо орно. Бусад нутгаар үүлшинэ. Бороо орохгүй. Салхи говь болон зүүн зүгийн нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар хүйтэрч 5-10 хэм, говь, талын нутгаар 24-29 хэм, Туул голын сав газраар 17-22 хэм, бусад нутгаар 10-15 хэм дулаан байна.

а

Улаанбаатар хотод үүлшинэ. Үдээс хойш бороо орно. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. 20-22 хэм дулаан байна. Өглөө 05 цагт Улаанбаатарт 13 хэм дулаан, харьцангуй чийг 50 хувь, агаарын даралт 865 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ