Өнөөдөр болох үйл явдлын тойм

Гадаад харилцааны яаманд
10.00-12.00 цагт Монголын бизнес эрхлэгч залуучуудтай харилцан хамтран ажиллах, төсөл хөтөлбөрүүд дээр хөрөнгө оруулалт хийх нөхцлийг судлахаар Хятадын бизнес эрхлэгч залуучууд, хоёр талын уулзалт болно.
х
Хууль зүйн яамны 102 тоотод
11:00 цагт Хууль зүйн яамны “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг угтаж яамны Эрх зүйн шинэчлэлийн бодлогын газар, Хууль зүйн нэгдсэн бодлогын газар, Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газраас хуульчид, иргэдэд Эрх зүйн шинэчлэлийн явцын талаар нээлттэй танилцуулга хийнэ.
р
Чингисийн талбайд
11:30 цагт Нийслэлээс иргэдтэйгээ хамтран өвлийг өнөтэй давах зорилгоор “Дулаалгын аян”-г 3 дахь жилдээ зохион байгуулах гэж байна. Нээлтэд НЗД-ын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэ,Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюун нар оролцоно. Энэ үеэр нийслэлийн экологи, ногоон хөгжлийн салбарын харъяа агентлагууд үйл ажиллагаагаа танилцуулна. /Төслийн зуух, ЖДҮ төсөл г.м/ 91040607
р
МҮХАҮТ-ын 507 тоот хурлын танхимд
11:00 цагт Оросын барилгын шинэ технологийн танилцуулах уулзалт зохион байгуулагдах гэж байна. Уг уулзалтаар Москва хотын “НПО СТРИМ” компани өөрийн бүтээгдэхүүнээ танилцуулах юм. Утас: 99020785
х
Үндэсний мэдээллийн төвд
11:10 цагт “Дэлхийн Монгол-Ногоон Нэгдэл", "Босоо Хөх Монгол" ТББ хамтран Увс аймгийн Хяргас суманд голын голдрил дээр ашиглалтын тусгай зөвшөөрөл авч, алт олборлож байсан Хятадын хөрөнгө оруулалттай компанийн үйл ажиллагааг зогсоосон талаар хэвлэлийн бага хурал зарлалаа.
р
Улсын драмын эрдмийн театрт
13:00 цагт Зэвсэгт хүчний Агаарын довтолгооноос хамгаалах цэргийн 50 жилийн ойн хүндэтгэлийн арга хэмжээ болно. 99160187
х
Б.Бэхи
СЭТГЭГДЭЛ БИЧИХ