Архины хяналтын асуудлыг Үндэсний чуулганаар ярилцана
Ирэх оны зургаадугаар сард Монгол Улсад НҮБ-ын архины хяналтын конвенцийн асуудлаарх олон улсын бага хурал болно. Энэхүү олон улсын хурлын бэлтгэлийг хангах үүднээс архины хяналтын асуудлаар Үндэсний чуулганыг зохион байгуулахаар болжээ. Үндэсний чуулганыг Ерөнхийлөгчийн Тамгын газар, Эрүүл мэндийн яам, Хууль зүйн яам, Гадаад харилцааны яам, нийслэлийн Засаг даргын Тамгын газар хамтран зохион байгуулах аж. Тус чуулганд Ази, Номхон далайн баруун эргийн бүсийн захирал Др. Шин Ён Су, ДЭМБ-ын Ерөнхий захирал Др. Маргарет Чан нарыг урих юм байна.
аэ
Одоогоор чуулганы ажлын хэсэг бэлтгэл ажлын төлөвлөгөөг гарган, ажиллаж байна. Энэ хүрээндээ хүн амын тодорхой бүлэгт чиглэсэн цуврал хэлэлцүүлгийг зохион байгуулж, архидан согтуурах, архинд донтох эмгэгийг эрүүлжүүлэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр эрүүл мэндийн салбарын мэргэжилтнүүд өөрсдийн чадавхийг үнэлэх дугуй ширээний ярилцлагыг хийж буй аж. Үүнээс гадна НҮБ-ын архины хяналтын конвенцийн үзэл баримтлалын эхний төслийг боловсруулах баг ажилдаа ороод байна.
ө
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ