ТҮЦ-үүдийг шинэчлэх үү
Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл захирамж гаргаж, өнгөрсөн сарын нэгнээс нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй ТҮЦ-үүдийг нэг стандартын дагуу шинэчлэхийг үүрэгдсэн. Энэ үүргийн дагуу "Киг” ХХК шинэ төрлийн ТҮЦ-ийг танилцуулж, анхны хувилбарыг Баруун дөрвөн зам дахь Хайрын төгөлд байрлуулжээ. Энэхүү ТҮЦ нь 15 м/кв хэмжээтэй, дотроо бие засах газар, угаалтуур, галын хор, халаагууртай аж. Мөн гэрэлтүүлгийг иж бүрнээр шийдвэрлэснээс гадна ТҮЦ-ийн гадна болон дотор талд хяналтын камер байрлуулах гэнэ.
а
"Киг” ХХК-ийн танилцуулсан энэ ТҮЦ нийслэлийнхний таалалд нийцвэл хотын гудамж талбайд байршуулах гэнэ. Одоогоор нийслэлийн хэмжээнд 404 ТҮЦ үйл ажиллагаа явуулдаг аж.
ө
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ