Хоригдлуудад үзүүлж буй эмнэлгийн үйлчилгээний талаар ярилцана
“Хоригдогсдод үзүүлэх эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам” сэдэвт хэлэлцүүлэг энэ сарын 15 буюу ирэх даваа гаригт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт болно. Тус хэлэлцүүлэг нь хоригдогсдод үзүүлж буй эмнэлгийн тусламж үйлчилгээний өнөөгийн байдал, эрх зүйн зохицуулалтын болон практикт ажиллагааны явцад тулгарч буй хүндрэл бэрхшээлтэй асуудлыг хамтран шийдвэрлэх, саналын болон үйл ажиллагааны зөрүүтэй байдлыг нэгтгэн дүгнэх, байгууллага хоорондын ажлын уялдаа холбоог сайжруулахад чиглэж байгаа аж. Хэлэлцүүлгээр хоригдогсдод үзүүлэх эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам сэдвийн хүрээнд илтгэл тавьж хэлэлцүүлэг өрнүүлнэ.
а
Хэлэлцүүлгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас санаачлан, Хууль зүйн яам, Эрүүл мэндийн яам, Улсын ерөнхий прокурорын газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Тогтоол гүйцэтгэх газрын дэргэдэх Нэгдсэн эмнэлэг, Цагдан хорих 461 дүгээр ангийн эмнэлэг, Хорих 429 дүгээр анги буюу Сүрьеэгийн төрөлжсөн эмнэлэг, Клиникийн 1, 2, 3 дугаар эмнэлэг, ХӨСҮТ-ийн төлөөлөл оролцох аж.
ө
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ