Ногоон байгууламж сүйтгэсэн жолоочийн эрхийг хасав
Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт энэ сарын 10-ны өдөр замын хөдөлгөөнд байхдаа Замын хөдөлгөөний дүрэм зөрчин батлагдсан замаас гарч, явган хүни зам дээрх ногоон байгууламжийг устгасан зөрчил гаргасан жолоочийг тээврйин хэрэгсэл жолоодох эрхийг хоёр жил хүртэлх хугацаагаар хасчээ.
а
УНУ 4506 улсын дугаартай автомашины жолооч Б.Одбаяр нь ахынхаа машиныг унаж явжээ. Тэрбээр “зогсоол хайж тухай орчмыг хоёр удаа тойрсон ч зогсоол олдохгүй болохоор ногоо гандсан байна гэж бодоод ногоон байгууламж дээр гарч зогссон” гэж тайлбарласан.
х
Замын хөдөлгөөний дүрмийн 2.7.е заалт болон Захиргааны хариуцлагын тухай хууль зөрчсөн жолоочийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хоёр жил хүртэлх хугацаагаар хасаад зогсохгүй, сүйтгэсэн ногоон байгууламжийг сэргээх анхааруулга өгөв.
р
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ