Тариаланчид ургацаа хурааж эхэллээ

img

Алтан наран илч гэрлээ харамгүй хайрласан зуны дэлгэр цаг ард хоцорч, намрын налгар өдрүүд үргэлжилж байна. Жил жилийн намар тариаланчид бүтэн жилийнхээ хөдөлмөрийн үр шимийг хүртэж, ургацаа хураан авах их ажилдаа ханцуй шамлан ордог билээ. Тариалан эрхлэлтийг дэмжих сантэй хамтран ажиллах гэрээ хийсэн тариаланчид өчигдөр анхны ургацын дээжээ хураан авлаа. Тариаланчдын энэ жилийн хөдөлмөрийн үр шимийн илрэл болсон ургац хураалтын явц, үр тарианы болц ямар байгааг сурвалжлахаар Сэлэнгэ аймгийн Цагаан нуур сумын нутагт үйл ажиллагаагаа явуулж буй Товхонхан компанийг зорьсон юм.

ый

Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн захирал Б.Бат-Эрдэнэ: Буудайг тонн тутамд нь 460 мянган төгрөгөөр авч байгаа

б

-Улаан буудай нөөцлөх, цуглуулах хичнээн элеватрийг байршуулсан бэ?

-Манай Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн Сэлэнгэ аймаг дахь салбар маань Товхонхан компаниас анхны дээж болох 200 тонн буудайг хураан авч  байна. Бид энэ энэ жилд нийт сангийн хэжээнд Сэлэнгэ, Борнуур, Угтаал, Хар хорин, Булган гэсэн таван салбарт элеватр байрлуулсан. Нийтдээ 146 мянган тонн улаан буудай хадгалах, нөөцлөх бололцоотой. Энэ жилийн өр авлагыг барагдуулах зорилгоор 25.7 мянган тонн улаан буудайг хүлээн авна. Өнөөдөр мөн Борнуур, Угтаал, Булган салбарууд анхны 800 гаад тонн улаан буудайгаа авсан гэсэн мэдээ ирлээ.

ы

-Тариаланчдаас нэг тонн буудайг хэдэн төгрөгөөр авдаг юм бэ?

-Тариаланчдаас буудайг тонн тутамд нь 460 мянган төгрөгөөр авч байгаа.

ы

-Урамшууллын асуудлаас үүдээд зарим тариаланчид эсэргүүцлээ илэрхийлээд байгаа. Энэ тал дээр таны байр суурь?

-Би хэн нэгнийх нь талд орж хариулт өгөх, үзэл бодлоо хэлэх нь зохимжгүй. Урамшууллыг болно болохгүй, их бага байна, рапс тариална гэж жагсаал хийж байгаа зэрэг нь хувь хүний асуудал. Тийм учраас зөв буруу гэж дүгнэхгүй. Ямар ч байсан бидний ажлын дүн гарч  гэрээ хийсэн компаниуд ажлаа сайн хийж байна.

й

Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн Сэлэнгэ салбарын захирал Б.Дашзэвэг: Хаврын тариалалтын үед 3 тэрбум 800 орчим сая төгрөгийн шатахуун, үр, бордоо гаргасан

ы

-Сэлэнгэ аймгийн  хэмжээнд хичнээн тонн буудай хураан авахаар тоооцоо байна вэ?

-Манай Сэлэнгэ салбарын элеватрын хүчин чадал 28 мянган тонн. Манайх бүсчилээд Сэлэнгэ аймгийн хойд талын есөн сумаас манайд буудайгаа тушаах юм. Хаврын тариалалтын үед 3 тэрбум 800 орчим сая төгрөгийн шатахуун, үр, бордоо гаргасан. Өнөөдөр Сэлэнгэ салбарт маань Цагаан нуур сумын Товхонхан компани анхныхаа буудайныхаа дээжийг авч байна.

ы

-Буудайны болц, гарц хэр байна?

-Буудай  бол урьд урьдын жилүүдээс сайн байна. Долоон сарын нар нилээн сайн шарсан тул 80 хувийнх нь болц сайн байна. Харин уулархаг, өндөр сэрүүн газарт  буюу Хүдэр сумын нутгаар тарьсан буудайн болц арай гүйцээгүй байна. Нар хур тэгш байвал ирэх 7 хоногт хурааж авахад бэлэн болчихно.

ы

-150 км доторх тээврийн зардал хатаалтын зардлыг танай сангаас гаргана гэж байна. Тэгэх тэр боломж нь хэр  байгаа в?

-Үйлдвэр хөдөө аж ахуйн яам  болон Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн удирдах зөвлөл хуралдаад дээрх зардлыг гаргах боломжтой гэж үзсэн. Ирэх 2015 онд тариалах буудайг манай санд тээврийг үнэгүй хийнэ, хатаалга үнэгүй, үр бордоог 100 хувь үнэгүй авна. Тиймээс тариалан эрхлэхэд тустлаж байгаа бидэнтэй хамтран ажиллах нь үр дүнтэй гэдгийг ойлгуулж,  зохицуулах нь илүү үр дүнтэй ажил болно. 

ы

-Тариаланчид маань буудайнаас илүү рапс сонгон тарина. Энэ нь илүү ашигтай гэж үзэх  хэсэг байна. Үүнийгэээ буудай худалдан авах үнийн босго бага байгаатай болбоотой гэж тайларлаж байгаа. Энэ тал дээр тайлар хийгээч?

-Нэг удаа рапс тариалаад ахиу мөнгө авъя гэж бодож байгаа хэсэг бий. Гэхдээ тариаланчид нэг удаа рапс тарих биш, олон олон жил үр шимийг нь хүртэж явах буудайгаа гэсэн бодолтой болсон гэж бодож байна.

ы

Товхонхан компанийн “Тариа” бригадын дарга н.Төмөр: Одоогийн байдлаар 1075 тонн будаа хураалаа

ө

-Манай компани энэ онд 2095 га-д улаанбуудай тариалсан. Одоогийн байдлаар нийт ургацынхаа 4/1-ийг цайруулаад байна. Га-гийн дундаж 20 центр орчим байгаа. Цаг агаарын янз бүрийн хүндрэл бэрхшээл гарахгүй бол энэ сарын 25 гэхэд ургацаа бүрэн хурааж дуусна. Одоогийн байдлаар 1075 тонн будаа хураалаа. Ангилан хадалт 60 хувьтай явна. Будааны чанарын хувьд энэ жил манай буудай их сайхан ургасан, цавуулаг өндөр  байна. Бид Тариалан эрхлэлтийг дэмжих сангийнхантай хамтран эхний 400 тонн буудайгаа ачуулаад байна.

ы

-Урамшууллын үнэ хэр санагдаж  байна. Зарим тариаланчид эсэргүүцээд байгаа шүү дээ

-Бидний хувьд болж байна.  Хавар Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас уринш, шатахуун, сэлбэг хэрэгэсэл, хор, бордоо зэргийг гэрээлж авсан. Өрөө улаан буудайгаар төлөөдцаана  ашигтай ажиллах боломж байгаа нь сайхан байна.

ы

Товхонхан компанийн ероөнхий нягтлан Б.Ганцэцэг: Намрын хэдэн өдөрт ажиллах хүчин болсон хүний нөөцийн бодлого үнэхээр чухал байна

ы

-Танай компани хичнээн хүнийг ажлын байраар хангаж байна?

-Талбай дээрх түр ажилтантайгаа нийлээд 40 гаруй хүн ажиллаж байгаа. Дандаа орон нутгаасааа иргэдийг авч ажлуулдаг. Ажиллагсадын цалин 394-700 мянган төгрөг. Сүүлийн хоёр жил сумаасаа  ажилтанаа авч ажиллуулж байгаа. Хоёр жилийн өмнө оюутнууд ирж ажлуулдаг байсан. Ер нь тариа хураах үеэр хүн их хэрэгтэй байдаг учаас цэргүүд, оюутнууд дайчлах үе гардаг.

ы

-Их дээд сургуулийн хичээлийг 10 сараас эхлүүлье. Харин есөн сард нь орон нутгийн оюутнууд нь нутагтаа хадлан тэжээл бэлтгэж, ар гэрийнхээ өвлийн бэлтгэлд туслах, хотын оюутнууд нь ургац хураалт, ногоо хураах ажилд тусалдаг байсан заншлыг сэргээе гэж яригдаж байгаа. Энэ нь хэр зөв санал вэ?

-Одоо амьдрал дээр  1-2 сар түр ажиллах сул чөлөөтэй хүн их ховор байгаа. Тариа будааны ажил гэдэг 20-хон хоногт бүтэн жилийнхээ хөдөлмөрийн үр шимийг хүртдэг онцлогтой. Тэгэхээр энэ салбарт төрийн бодлого хэрэгтэй. Тариа хураалтын хувьд ажлаа зөв зохицуулаад амжуулж болно гэхэд хүнсний ногоо хураахад асар их хүч хөдөлмөр шаардана. Хурааж амжихгүйгээс тэр чигт нь үлдээж, хөлдөөх тохиолдол их гарч байгаа. Хайран хөдөлмөрөө хаячихаж байна. Тиймээс энэ салбарт намрын хэдэн өдөрт ажиллах хүчин болсон хүний нөөцийн бодлого үнэхээр чухал байна. Тариа буудай, хүнсний ногоогоо цагт нь хураагаад авчихвал монголчуудын амьдралд л хэрэгтэй шүү дээ.

ы

“Товхонхан” компанийн аграномич М.Тэрбиш: 35 дахь жилдээ тариа хураалтад оролцож байна

ы

-Та хэд дэх жилдээ тариа хураалтанд оролцож байна вэ?

-Би Техник мэргэжлийн сургууль буюу ТМС төгсөж ирснээсээ хойш энэ нутагтаа 35 дахь жилдээ тариа хураалтад оролцож байна.  Энэ жил  байгаль дэлхий өгөөжөө  харамгүй хайрласан тул  ургац арвин байгаад байяртай байна. Манай компани энэ жил 2100 га-д улаанбуудай, 200 га-д рапс тариалсан. Урьдчилсан тооцоогоор 18 центр га-гаас авна.

ыб

-Тариа хураалтын ажил 10 хоногийн өмнө эхэлсэн байна. Тарианы болц бүрэн ханасан уу?

Сүүлийн өдрүүдэд  нарын эрчимтэй халалт их  байсан тул тариа хураалтын ажил 10 хоногийн өмнө эхэллээ. Тарианы болц маш сайн байгаа.

ы

-Тариаланчид улаанбуудайнаас илүү рапс тариалах тухай яригдаж байна. Та аграномич хүний хувьд энэ асуудлыг юу гэж харж байна?

-Газар тариаланд олон жил ажилласан хүний хрувьд рапс тариалахыг таашаадагүй. Энэ талаар эрдэмтэн мэргэд янз бүрээр ярьдаг. Хөрсөнд сайн, муу гэж янз бүрээр ярьдаг. Үнэндээ рапс тариалахад зах зээл рүү яаж нийлүүлэх вэ гэдэг нь тодорохойгүй байгаа. Ургамлын тосны үйлдвэрүүдэд гэрээлж нийлүүлдэг гэсэн манай компаний тэрэнд орж чадаагүй.

аб

ы

П.Нарандэлгэр

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

уншигч:
манай дарханыхан ургацаа хураагаад дууссан байна
2014-09-13