Дахин боломж олгохгүй

img

НИТХ-ын тогтоолын дагуу нийслэлийн 52 байршилд иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлүүлэхээр болсон. Энэ дагуу газар өмчлөх хүсэлтэй иргэдийг цахимаар бүртгэж 15 мянга орчим  иргэн газар өмчлөх эрхтэй болсон. Харин иргэдийн өмчлөлийг баталгаажуулах өргөдлийг хүлээн авах хугацааг 10 хоног хэмээн зарласан ч иргэдийн хүсэлтээр дахин сунгасан. Тэгвэл иргэдийн өргөдлийг хүлээн авах хугацаа өчигдрөөр дуусгавар болжээ. Сунгасан хугацаанд амжиж өргөдлөө өгөөгүй иргэдийн газар өмчлөл эрх хүчингүй болох аж.

б

Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Хожуулын ам – 91927 иргэн бүртгүүлж, 909 иргэн

ө

• Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны Соёондын ам – 96028 иргэн бүртгүүлж, 4169 иргэн

ө

• Хан-Уул дүүргийн 12, 13 дугаар хороонд байрлах Эрдэнэтолгой – 67920 иргэн бүртгүүлж, 869 иргэн

ө

• Багануур дүүргийн 4 дүгээр хороо Тариан булагийн 1 дүгээр хэсэг –17075 иргэн бүртгүүлж, 7504 иргэн

ө

• Баганхангай дүүргийн 2 дугаар хороо Бор-Үзүүр – 8490 иргэн бүртгүүлж, 1484 иргэн газар өмчлөх эрхтэй болсон билээ.

б

В.Бат

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

үлдсэн:
үлдсэн газар тухайлбал налайх дүүргийн газрыг яах болж байна??????
2014-09-13