Байрны үнэ 1.45 хувиар өсчээ
Монголбанк болон үл хөдлөх хөрөнгийн Тэнхлэг зууч, Актив зууч, Монголиан Пропертис компаниудын консорциум хамтран 2014 оны наймдугаар сарын “Орон сууцны үнийн индекс”-ийн судалгааг олон нийтэд танилцууллаа. Энэхүү судалгаанд наймдугаар сард Улаанбаатар хотод борлуулагдахаар зах зээлд нийлүүлэгдсэн шинэ, хуучин бүх төрлийн орон сууцны үнийг хамруулжээ.
ө
Тус судалгаагаар орон сууцны үнийн индекс наймдугаар сард суурь үе буюу 2013 оны нэгдүгээр сараас 23.99 хувийн өсөлттэй гарлаа. Энэ нь өмнөх сараас 1.45 хувиар өссөн үзүүлэлт юм. Өөрөөр хэлбэл, зах зээлд нийлүүлэгдэж буй орон сууцны зах зээлийн үнэ наймдугаар сард өмнөх сараас 1.45 хувиар өсчээ. Харин уг индексийг оны эхэн үетэй харьцуулахад 4.78 хувиар өссөн бол, өнгөрсөн оны мөн үетэй буюу 12 сарын өмнөхтэй харьцуулахад 12.57 хувиар өсчээ.
ө
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ