Хар тамхины хэрэгтнүүдэд ял оноов
Хар тамхи мансууруулах бодисыг тээвэрлэсэн, хууль бусаар олж авсан хэрэгт шалгагдсан Э.Энхбат нарт холбогдох хэргийг шүүхээс шийдвэрлэжээ. Тус хэрэгт дүүргийн нэгдүгээр прокурорын газраас хяналт тавьж, Э.Энхбатыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 185 дугаар зүйлийн 185.1, 192 дугаар зүйлийн 192.1, 203 дугаар зүйлийн 203.1 дэх хэсэгт зааснаар, Ш.Амармэнд, Э.Ширбазар нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн, шүүхэд шилжүүлээд байсан юм. Тэгвэл тэдэнд холбогдох хэргийг дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхэд хянан хэлэлцсэн байна. Шүүх бүрэлдэхүүн Э.Энхбатад 2 жил 6 сарын хорих ял, Э.Ширбазарт 6 сарын баривчлах, Ш.Амармэндэд 5 сар 20 хоногийн баривчлах ял оногдуулжээ.
б
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ