Өдрийн хөлс 20-30 мянган төгрөг
Энэ жил ургац хураах ажилд иргэдийг оролцуулахдаа аж ахуйн нэгжүүд өдрийн хөлсийг 20-30 мянган төгрөг байхаар тогтоожээ. ҮХААЯ-д газар тариалан эрхлэгчдээс ургац хураах үеэр 3000 гаруй ажиллах хүчин хэрэгтэй гэсэн захиалга ирсэн байна. Яамныхан цэрэг, оюутан ажиллуулах захиалгыг БХИС, ХСИС болон МУИС, ШУТИС, хувийн их, дээд сургуулиудад өгчээ. Ургац хураалт жигдрэхээр тариаланчид захиалсан ажиллах хүчээ хүлээн авах юм байна.
ө
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ