Үйлдвэрлэлийн 888 төсөл хэрэгжүүлэгчдтэй уулзана

img

Үйлдвэр, хөдөө аж ахуйн салбарт хамаарагдах “Экспортыг дэмжих, импортыг орлох үйлдвэрлэлийн 888 төсөл”-д шалгарсан аж ахуйн нэгж, байгууллагуудтай маргааш  буюу энэ сарын 15-ны өдөр уулзахаар болжээ. Уулзалт ҮХААЯ-ны хурлын их танхимд 11:00 цагт  эхлэх юм байна.

a

Дашрамд дуулгахад, “Экспортыг дэмжих, импортыг орлох 888” төслөөс 576 төсөл дээр ажлын хэсэг, арилжааны банкууд ажиллаж байгаа ба эдгээр төслийн эхний ээлжийн санхүүжилтийг Хөгжлийн банкнаас олгож эхэлсэн байна. Одоогоор хоёр тэрбум төгрөгөөс доош зээл хүссэн төслүүдээс 20 гаруй төсөлд 24.5 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг арилжааны банкуудад шилжүүлжээ.

a

Харин хоёр тэрбумаас дээш зээл хүссэн төслүүдэд эхний ээлжинд 55 гаруй тэрбум төгрөгийн эх үүсвэрийг олгохоор баталжээ. Мөн зээлийн эргэн төлөлт таван жилийн хугацаатай, есөн хувиас дээшгүй байх gr. Төсөл хэрэгжүүлэгч аж ахуйн нэгж, компани, иргэд зээлээ авсан эхний жилдээ хүүгээ төлж явах бол хоёр дахь  жилээс хүүтэйгээ хамт үндсэн зээлээ төлж эхлэх ажээ.

a

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ