Монгол залуус түүхэн амжилт үзүүлж 20.000 ам.долларын эзэд боллоо

img

Есдүгээр сарын 5-ны өдөр Сингапурт зохион байгуулагдсан “Tiger Street Football 2014”-ийн хаалтын тоглолт тун сонирхолтой болж Азийн хүчирхэг найман багууд өрсөлдөн шилдгүүдээ шалгарууллаа.

1

Энэ жилийн “Tiger Street Football”-ийн ялагчаар Вьетнамын Dat Vinh Tien баг шалгарч үзэгчдийн уухайн түрлэг дор шагналын 40.000 ам.долларыг гардан авцгаасан бол дэд байрыг Монголын Blue Wolves баг мөнгөн медаль 20.000 ам. долларыг хүртсэн амжилт үзүүлж элэг нэгтнүүдээ баярлууллаа. Харин гуравдугаар байрт Камбожийн Daniel FC баг шалгарсан байна. Азийн орнуудын хамгийн шилдэг багууд өрсөлдсөн тэмцээнд анх удаа түүхэн амжилт үзүүлсэн Blue Wolves багийн залуустаа Дэлхийд таашаагдсан Tiger брэндийн зүгээс халуун баяр хүргэе.

1

Мөн түүнчлэн дэлхийн хэмжээний од, Португалийн домог болсон хөлбөмбөгчин Деко энэ жилийн тэмцээний турш хамт байж, Камбож, Монгол, Сингапур дахь тэмцээнээс хамгийн шилдэг 6 тоглогчийг сонгон шалгаруулж өөрийн найзууд болох Португалийн шигшээ багийн тамирчидтай хамтран шилдэг 6 тоглогчийн эсрэг нөхөрсөг тоглолт хийсэн билээ.

1

Хөлбөмбөгийн хүлээсийг тайлж, шинэ түвшинд зохион байгуулсан Tiger Street Football 2014 гудамжны хөлбөмбөгийн тэмцээн маань ийнхүү тун амжилттай өндөрлөж ирэх жилийн Tiger Street Football-ийн тааварлашгүй үйл явдлууд, гэнэтийн бэлгүүдийг тэсэн ядан хүлээх л үлдлээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ