Цэцэрлэгчид Солонгосыг зорилоо
Сүхбаатар, Сонгинохайрхан, Хан-Уул, Баянзүрх, Баянгол дүүргийн Шинэ өргөө ОНӨААТҮГ-ын хог хаягдлын мэргэжилтэн, зам талбайн инженер, хог орлогын байцаагч гээд нийт 22 хүн БНСУ-ын Гүми хотыг өнөөдөр зорилоо. Тэд “Хүн төрөлхтөн зэрэгцэн оршихуйн төлөөх хамтын ажиллагаа” сэдэвт олон улсын сургалтад хамрагдах юм. Сургалт зургаан хоног үргэлжлэх бөгөөд Гүми хотын тохижилт, ногоон байгууламж, ус цэвэрлэх төв, хог хаягдлын үйлдвэрийн ажилтай танилцан, Көмү уул, Чонду-Гүн, Кёнсанбугийн дурсгалт газар, Самсунг электроникс смарт галерей, үе үеийн ерөнхийлөгч нарын төрсөн газар, хөшөө, үндэсний дахин сэргэлтийн хүрээлэнг үзэх юм байна.
ө
Сургалт Улаанбаатар хотын Захирагчийн Ажлын Алба, Улаанбаатар хотын Шинэ тосгон хөдөлгөөн, БНСУ-д тохижилт үйлчилгээний компаниудын хамтын ажиллагааны хүрээнд зохион байгуулагдаж байгаа аж.
б
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ