Эрчим хүчний нэгдсэн систем өвлийн горимоор ажиллаж эхэллээ

img

Эрчим хүчний салбарын 2014 оны есдүгээр сарын 04-ний өдрийн Ерөнхий инженерүүдийн шуурхай зөвлөгөөнөөр Монгол Улсын эрчим хүчний нэгдсэн системийн 2014-2015 оны өвлийн их ачааллын горим ажиллагааг хэлэлцэж, Эрчим хүчний дэд сайд Д.Доржпүрэвээр батлуулан таван системийн хэмжээнд өнөөдрөөс эхлэн мөрдөн ажиллаж эхэллээ. Өвлийн их ачааллын горимыг 2014 оны есдүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн 2015 оны тавдугаар сарын 15-ны өдрийг дуустал мөрдөн ажиллана.

ө

Салбарын хэмжээнд өвлийн бэлтгэл хангах ажлын хүрээнд 444 үндсэн тоноглолд их засвар, 384 туслах тоноглолд их засварын ажил, 387 нэр төрлийн хөрөнгө оруулалтын ажил, ТЗБАХ-ээр 270 ажил хийхээр төлөвлөснөөс 2014 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн байдлаар үндсэн тоноглолын их засварын ажил 80%, туслах тоноглолын их засварын ажил 80%, хөрөнгө оруулалтын ажил 60%, ТЗБАХ-ний ажил 80%-ийн гүйцэтгэлтэй, салбарын дүнгээр 75 хувийн биелэлттэй байна.

б

В.Бат

СЭТГЭГДЭЛ БИЧИХ