Урт хугацааны прогнозод дэлхийн загварыг ашиглана

img

Цаг уур, орчны шинжилгээний газраас урт хугацааны прогнозоо дэлхийн хэмжээний динамик загвар ашиглан гаргахаар болжээ. Энэ сарын сүүлээс  эхлэн анх удаа ашиглаж эхлэх  уур амьсгалын дэлхийн хэмжээний динамик загварыг ажиллуулах туршилт, судалгааг одоо хийж буй аж. Энэхүү загварыг Солонгосын Пусаны их сургууль үнэ төлбөргүй суурилуулан өгч, холбогдох сургалт зохион байгуулж, туршиж байна. Энэхүү дэлхийн хэмжээний динамик загвар нь агаарын, далайн, эх газрын гэсэн гурван хэсэгтэй аж.  Загварыг 2.5х2.5о буюу 300 орчим км-ийн орон зайн нарийвчлалтайгаар нэг сараас найман сарын урьдчилалтайгаар 5 гишүүний  ансамбль байдлаар сар бүр ажиллуулахаар туршилт хийж эхэлжээ.

б

Энэхүү загварыг ашиглаж эхэлснээр сарын прогнозыг 10 хоногоор, улирлын прогнозыг 3 сар тутам шинэчлэн гаргах боломжтой бөгөөд урт хугацааны прогнозын чанар сайжрах юм байна.

б

В.Бат

СЭТГЭГДЭЛ БИЧИХ