Хайгуулын тусгай зөвшөөрлийг 24-нөөс олгоно

img

Хайгуулын тусгай зөвшөөрлийг энэ сарын 24-өөс эхлэн олгоно гэдгийг салбарын яамнаас мэдэгдлээ. Ингэхдээ солбилзлоор олгох гэнэ. Нийт газар нутгийн 19.88 хувьд хайгуулын тусгай зөвшөөрлийг олгох бөгөөд үүнээс 13.39 хувийг өргөдлөөр, 6.49 хувийг сонгон шалгаруулалтаар олгох аж. Хайгуулын зөвшөөрлийг солбилзлоор олгож байгаа нь өмнөх шиг замбараагүй байдалд үүсэхгүйгээс гадна ашигт малтмал эрэх, хайх, олоборлох, ашиглах үйл ажиллагаа нь  шинжлэх ухааны үндэслэлтэй бүрэн хяналттай болохыг салбарын яамныхан хэлж байна.

хб

Хайгуулын тусгай зөвшөөрлийг солбилзлоор олгохдоо ил тод байдлыг иж бүрэн бүрдүүлж, өргөдлийн дугаарыг мэдээллийн технологийг ашиглаж онлайнаар авах юм байна.

аб

Тусгай зөвшөөрөл олгосон болон олгох боломжтой талбай (2014 оны 9-р сарын 01-ний байдлаар)

Төрөл Талбайн хэмжээ/сая га/ Эзлэх хувь/%/
1 Хүчинтэй тусгай зөвшөөрлийн талбай 11.81 7.5
2 Цацраг идэвхт ашигт малтмалын хайгуул, ашиглалтын талбай 1.7 1.1
3 Сонгон шалгаруулалтаар олгох талбай 10.15 6.49
4 Өргөдлөөр олгох талбай 20.94 13.39
Нийт 44.6 28.48

б

В.Бат

СЭТГЭГДЭЛ БИЧИХ