Усны аюулгүй байдлын талаарх сургалт эхэллээ

img

ЭМЯ, БХБЯ, ДЭМБ, АШУҮИС-ийн НЭМС хамтран “Усны аюулгүй байдлын төлөвлөгөөг орон нутагт өргөжүүлэх, УСУГ-ын туршлагыг судлах” сэдэвт тав хоногийн үндэсний сургалтыг  зохион байгуулж  байна. Сургалтад ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч Су Нюнт У, ДЭМБ-ын усны аюулгүй байдлын төлөвлөгөөний зөвлөх Жон Деннис,  Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Булган, говь-Алтай, Говь Сүмбэр, Дархан-Уул, Дорноговь, Дундговь  аймгийн Засаг даргын орлогч, ус хангагч байгууллагын захирал болон инженер техникийн ажилтнууд оролцож байна.

as

Анх  ДЭМБ-ын дэмжлэгтэйгээр  2011 оноос эхлэн Монгол улсын  ус хангамжийн тогтолцоонд “Усны аюулгүй байдлын төлөвлөгөө” төслийг хэрэгжүүлж эхэлсэн байна.  “Усны аюулгүй байдлын төлөвлөгөө” төслийг боловсруулах ажлын хүрээнд Ус сувгийн удирдах газар, Дорноговь аймгийн “Чандмань илч” ХХК-ийг загвар болгон түшиглэж ирсэн бөгөөд Баянхонгор аймгийн Шинэжинст, Баянговь сум, Говь-Алтай аймгийн Баян-Уул, Төгрөг сум, Дорноговь аймгийн Сайншанд сум, Өмнөговь аймгийн Цогт-Овоо, Булган суманд уг төслийг хэрэгжүүлж эхлээд байгаа аж.

a

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ