1.3 тэрбумаар дотуур байр барьжээ

img

Хэнтий аймгийн Батноров суманд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барьсан 150 хүүхдийн дотуур байр ашиглалтад оржээ. Нийт 1.3 тэрбум төгрөгөөр "ӨВМТХ" ХХК-ийн барьсан гурван давхар шинэ дотуур байр нь дотроо халуун хүйтэн устай, бие засах өрөөтэй, шинэ тоног төхөөрөмж бүхий цайны газартай аж.

б

 Хуучин дотуур байр нь анх 40 хүүхдийн зориулалтаар баригдсан ч нөхцөл байдлаасаа шалтгаалан 90 хүүхэд суулгаж байж. Шинэ дотуур байр ашиглалтад орсноор Батноров сумын ерөнхий боловсролын сургуулийн 630 хүүхдийн 150 нь тохилог сууцанд амьдрах боломжтой болжээ.

б
Боловсрол, шинжлэх ухааны яамнаас 2014 онд 45 дотуур байр, 147 сургууль, цэцэрлэг, спорт заал барих юм байна.
б
В.Бат

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
яамай даа хүүхдийн төлөө юм хийсэн хүмүүст баяр хүргэе
2014-09-16