Сэлэнгийн замд явуулын пүүгээр шалгалт хийж байна
Олон улсын болон улсын чанартай авто зам, замын байгууламжаар зорчиж буй хүнд даацын тээврийн хэрэгслийг зөвшөөрөгдсөн хэмжээгээр ачаа тээвэрлэсэн эсэхэд хяналт тавьж, пүүлэх ажлыг орон нутгийн Зам тээврийн хяналтын төвүүд зохион байгуулдаг юм. 21 аймгаас Булган аймгийнхан өөрийн хөрөнгөөр “Зам тээврийн хяналтын төв”-ийг байгуулж, том оврын автомашиныг зөвшөөрөгдсөн хэмжээгээр ачаа тээвэрлэсэн эсэхэд хяналт тавьж, пүүлдэг болсныг бид өмнө мэдээлж байсан.
ы
Тэгвэл энэ удаад Сэлэнгэ аймгийн олон улсын болон улсын чанартай авто замаар буудай тээвэрлэж буй том оврын тээврийн хэрэгслийг явуулын пүүгээр шалгалт хийж байгааг сонирхуулж байна. Тээврийн хэрэгслийг ингэж пүүлэх нь тухайн замын насжилтийг уртасгаж, жолооч нар зөвшөөрөгдсөн хэмжээнээс илүү ачаа тээвэрлэдэг асуудал арилна гэдгийг албаныхан хэлж байна.
5
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ