Өнөөдөр болох үйл явдал
Чингис хаан нисэх буудалд
09:00 цагт Иргэний харьяалал шилжилт хөдөлгөөний ерөнхий газарын Буянт-Ухаа дахь салбарын нээлттэй хаалганы өдөрлөг болно. Утас: 99058567
х
Эрүүл мэндийн хөгжлийн төвд
09:00 цагт Эм ба хуурамч эмийн талаарх сэтгүүлчдэд зориулсан сургалт болно. Утас: 99991630
а
"Vista office" зочид буудалд /Энхтайвны гүүрний дэргэдэх Наран плазагийн эсрэг талд/
09:00 цагт Жендэрийн Үндэсний хороо, Азийн сан хамтран “Эмэгтэйчүүдийн эдийн засгийн эрх мэдлийг сайжруулах нь” сэдэвт хөдөө орон нутгийн жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч эмэгтэйчүүдэд зориулсан сургалт зохион байгуулагдана. Утас: 99915986
а
Туушин зочид буудлын Соёмбо хурлын танхимд
09:00 цагт Эдийн засгийн хөгжлийн яам, ЖАЙКА-тай хамтран концессын гэрээгээр ажил үйлчилгээ авах хувийн хэвшлийнхэнд зориулсан практик семинар зохион байгуулна.
х
НМХГ-ын хурлын зааландрНМХГ-ын хурлын зааланНМХГ-ын хурлын зааландд
10:00 цагт Нийслэлийн нутаг дэвсгэрт байрлах түүх, соёлын үл хөдлөх дурсгалын хадгалалт хамгаалалтын байдалд хийсэн хяналт шалгалтын талаар мэдээлэл өгөх хурал болно. Утас:9907-0909
а
Буянт-Ухаа спорт цогцолборын зүүн хойд уулзварт
10:00 цагт “Гудамж” төслийн хүрээнд өргөтгөн шинэчилж буй Сонсголонгийн 5.5 км авто замд ХБНГУ-ын WIRTGEN SP500 бетон дэвсэгч техник ашиглаж байгаа бөгөөд ажлын бүтээмж өндөртэй уг технологийг танилцуулах уулзалт болно. Өглөө 09.20 цагаас Хангарьд ордны үүднээс автобус хөдөлж, 11.30 цагт буцаж ирнэ. Утас: 9119 8380, 8889 0784
ө
БОНХЯ-ны Хаан танхимд
11:00 цагт Олон улсын Озоны давхаргыг хамгаалах өдрийг тохиолдуулан Озоны давхаргыг хамгаалахад тавьж буй зорилтын талаар хэвлэлийн хурал хийнэ. Хуралд С.Оюун сайд оролцоно.
12:00 цагт БОНХ-ийн сайд С.Оюун Монголын ахмадын хорооны төлөөлөгчдийг хүлээн авч уулзана. Утас: 99130782
а
“Туушин” зочид буудалд
12:00 цагт Узбек улсын нийслэл Ташкент хотод болсон ДАШТ-нд манай улсын баг тамирчид хэрхэн оролцсон тухай хэвлэлийн бага хурал болно. а
Хан-Уул дүүргийн Соёлын ордны урд
13.30 цагт Нийслэлийн нийгмийн халамж үйлчилгээний газар, Нийслэлийн нийгмийн даатгалын газрын ажлын байрны барилгын шав тавих ёслолын ажиллагаа болно. Сэтгүүлчид та бүхнийг урьж байна. Шав тавих ёслолд ХАХНХ-н сайд С.Эрдэнэ ,Нийслэлийн Засаг даргын орлогч Ц.Буяндалай, харьяа агентлагуудын удирдлагууд оролцоно. Утас: 99996521
ө
Интерномын их дэлгүүрт
14:00 цагт Монгол улсын Шинжлэх ухааны Академийн Ерөнхийлөгч, академич Б.Энхтүвшиний "МОНГОЛЫН БОЛОВСРОЛ, ИРГЭНШИЛ СУДЛАЛ-1" шинэ бүтээлийн нээлт болно. Утас: 99045949
а
Занабазарын нэрэмжит Дүрслэх Урлагийн музейд
18:00 цагт Лес Жоунийн "The Form Laboratory- FormLab" Mонгол үзэсгэлэнгийн нээлт болно. Утас: 326060
СЭТГЭГДЭЛ БИЧИХ