"Хакухо цом" ирэх сард болно

img

Мэргэжлийн сумогийн 69 дэх их аварга Их аварга Хакухо М.Даваажаргалын нэрэмжит "Хакухо цом" өсвөрийн сумочдын аварга шалгаруулах тэмцээн жил бүр зохион байгуулагддаг уламжлалтай. Энэ жил тав дахь удаагаа болох тэмцээнийг ирэх 10 дугаар сарын 18-19-ны өдрүүдэд Спортын төв ордны А зааланд явуулахаар төлөвлөсөн байна.

а

Өсвөр насны хүүхдүүдийг бие бялдарын өв тэгш хүмүүжил, өөртөө итгэх итгэл, хүсэл мөрөөдөл, түүндээ тэмүүлэх эрмэлзлэлтэй болгох зорилготой "Хакухо цом" тэмцээнийг “Хакухо сан” болон “Их Шавийн дээд сургууль” хамтран зохион байгуулдаг.  Тэмцээн 8-9, 10-11, 12-13 болон 14-15 гэсэн насны ангилалаар явагдаж ангилалд бүрт эхний гурван байрыг шалгаруулах юм байна. Мөн уран барилдаан, техниктэй бөх болон дайчин барилдаантай бөхийг тодруулан шагнал гардуулдаг.

а

Дөрвөн насны ангилалаас шилдэг наймд шалгарсан хүүхдүүдийг бэлтгэлд хамруулан, тэднээс наймыг нь сонгон Япон улсад болдог  “HAKUHO CUP” тэмцээнд оролцуулдаг уламжлалтай. Тэмцээний бүртгэл энэ сарын 17-ноос аравдугаар сарын 17-ны хооронд Их шавийн дээд сургууль дээр явагдах ба бүртгүүлэхдээ төрсний гэрчилгээ, эрүүл мэндийн даатгалын дэвтрийн эх хувь (хуулбар), хоёр хувь цээж зурагтай (2х3) ирэхэд болох аж. Ямар нэгэн төлбөр авахгүй юм байна. Мөн  8811-6369, 8689-1151 дугаарын утаснаас тэмцээнтэй холбоотой мэдээллийг лавлаж болох гэнэ.

а

Б.Бэхи

СЭТГЭГДЭЛ БИЧИХ