Хоригдолд үзүүлэх эмнэлгийн тусламжийн зөвлөмж гаргажээ

img

“Хоригдогсдод үзүүлэх эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам” сэдэвт хэлэлцүүлэг  ШШГЕГ-т боллоо. Уг хэлэлцүүлэг нь хоригдогсдод үзүүлж буй эмнэлгийн тусламж үйлчилгээний өнөөгийн байдал, эрх зүйн зохицуулалтын болон практик ажиллагааны явцад тулгарч буй хүндрэл бэрхшээлтэй асуудлыг хамтран шийдвэрлэх, саналын болон үйл ажиллагааны зөрүүтэй байдлыг нэгтгэн дүгнэх, байгууллага хоорондын ажлын уялдаа холбоог сайжруулахад чиглэсэн байна.

б

Хэлэлцүүлэгт Тогтоол гүйцэтгэх газрын дарга, хурандаа Б.Нямгомбо “Хоригдогсдод үзүүлэх эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгамдаж буй асуудал шийдвэрлэх арга зам”, Тогтоол гүйцэтгэх газрын эмнэлгийн албаны дарга,анагаах ухааны доктор, хурандаа К.Анаргүль “2013-2014 онд ТГГ-ын нэгдсэн эмнэлгээс хоригдогсдод үзүүлсэн эмнэлгийн тусламж үйлчилгээ, шийдвэрлэх арга зам”, Дүүргийн хоёрдугаар прокурорын газрын хяналтын прокурор Н.Ням-Очир “Хоригдогсдод үзүүлж буй эмнэлгийн тусламж үйлчилгээний асуудалд тавих прокурорын хяналтын ажлын үр нөлөө, цаашид анхаарах асуудал”, Тогтоол гүйцэтгэх газрын Нэгдсэн эмнэлгийн ерөнхий эмч, хошууч Б.Доржсүрэн “Хорих ял эдлэж буй ялтнуудын дундах сүреэгийн өвчлөл” сэдвээр илтгэлийг тавьж, хэлэлцүүлэг өрнүүлжээ.

б

Мөн хоригдогсдод үзүүлэх эмнэлгийн тусламж үйлчилгээний хүрээнд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх талаар нэгдсэн ойлголтод хүрсэн бөгөөд асуудлыг шийдвэрлэхэд удирдлага болгох нэгдсэн зөвлөмж гаргасан байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин :
хамар доорх болохгүй байгаа хялбархан шийдэх боломжтой зүйлээ засахгүй, том том ярих юм
2014-09-17
э.бат-үүл:
зөв шүү үүүүүүүүүүүүүүүүүүүүүүүүүүүү
2014-09-16