Хувьсгалчдын гудамжны замыг нээлээ

img

Зурагтын шинэ эцсээс Баянхошууны уулзвар хүртэлх Хувьсгалчдын гудамжны 4.6 км авто замыг өргөтгөж шинэчлэх ажлыг "Экспресс зам" ХХК гэрээ байгуулан гүйцэтгэж байгаа юм. Тус замын төгсгөлийн хэсэг буюу Жанцангийн уулзвараас Баянхошууны уулзвар хүртэлх 1 км замын суурь болон өнгө асфальтбетон хучилтын ажлыг гүйцэтгэн өнөө өглөө замын хөдөлгөөнийг бүрэн нээлээ.

б

14 метр өргөнтэй зорчих хэсгийн тэмдэг, тэмдэглэгээг маргааш хийх аж. Тавдугаар сарын еснөөс замыг хэсэгчлэн хааснаар далан суурийн нягтруулалт, хуучин хучилтыг дахин боловсруулж ресайклдах, цементээр бэхжүүлсэн суурь хийх, замын доогуур ус зайлуулах 5 төмөрбетон хоолой цутгаж угсрах ажлууд хийгдсэн юм. Гэрэлтүүлэг, явган хүний замын ажлууд хийгдэх бөгөөд зам барилгын ажлын гэрээ энэ оны 10 дугаар сарын 30-нд дуусна.

б

В.Бат

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
huduunuus irsen irged durtai gazaraa geree bariad ha*gaar hureelsen bolood tubhnuj abdag abdag shuu dee. suuldee ter ny ted nariin umch bolood ulddeg
2014-09-16
зочин:
айлуудын буруу гэж юу байхав ээ. зам энэ тэрээ анхнаасаа төлөвлөөгүй газар хувьчилж өгсөн хотын захиргааны буруу шүү. хувьчилсан газрыг хүчээр хэн ч авч чадахгүй. хуулиа дагвал шүүхээр явна. засгийн газрын шийдвэр гарч 1 жилийн өмнө мэдэгдэх хуудас өгнө.
2014-09-16
зочин:
замын хамт олонд баярлалаа. ганц нэг айлууд зам чөлөөлж өгөөчээ. тэр байтугай 2.3 давхар барьсан байшингууд чөлөөлсөн байна ш дээ. хэн та нарыг өргөтгөх зам дээр гэрээ барь гэсэн юм бэ?
2014-09-16
зочин:
зам тавьсан хамт олонд баярлалаа. замаа чөлөөлж өгөөч дээ. ямар бөх зүрхтэй хүмүүс вэ, хэн тэднийг өргөтгөх зам дээр шахаж буу гэсийн.
2014-09-16
irgen:
odoo ter dood zam deer baigaa heden ail zailaad uguh heregtei baina . . . tegvel tegeed bayan hoshuunii ard tumen bayarlah baina daa
2014-09-16
в.бат:
зөв шүү үүүүүүүүүүүүүүүүүүүүүүүүүүүүүүүүүүүүү
2014-09-16