Габон улстай дипломат харилцаа тогтоов

img

Монгол Улс НҮБ-ын гишүүн бүх улстай дипломат харилцаа тогтоох зорилтын хүрээнд Бүгд Найрамдах Габон Улстай өчигдөр Нью-Йорк хотноо дипломат харилцаа тогтоов. Хоёр улс найрсаг харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэн бэхжүүлэх хоёр талын эрмэлзлийг удирдлага болгож, Дипломат харилцааны тухай Венийн конвенц, НҮБ-ын дүрэм, олон улсын эрх зүйн зарчим, хэм хэмжээг баримтлахаа тохиролцсон байна.

б

Дипломат харилцаа тогтоох тухай Хамтарсан албан мэдээнд Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч, Элчин сайд О.Оч, Бүгд Найрамдах Габон Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн газрын Түр хамаарагч, Элчин сайд Марианне Одетте Бибалу нар гарын үсэг зуржээ. Бүгд Найрамдах Габон Улстай дипломат харилцаа тогтоосноор хоёр талын болон олон улсын байгууллагуудын хүрээнд харилцан дэмжлэг үзүүлэх, хамтран ажиллах илүү боломж нээгдэж байна гэдэгт санал нэгтэй байгаагаа талууд илэрхийлж, энэ нь хоёр улсын үр бүтээлтэй харилцаанд нэн чухал гэж талууд үзсэн байна.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

киви:
намунагийн эх нутагтай одоо л нэг юм харилцаа тогтоож намуунаа эх нутгийнхаа хэл усыг мэддэггүй нь тиймхэн л байна сурах хэрэгтэй аавыгаа бас урих хэрэгтэй
2014-09-16
э.бат-үүл:
зөв шүү үүүүүүүүүүүүүүүүүүүүүүүүүүүүүүүү
2014-09-16
киви:
киви намуунаагийн аавын нутагтай дипломат харилцаа тогтоож. намуунаад баяр хүргэе.
2014-09-16