Та урамшуулалд хамрагдах эрхтэй юу
Эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлдөг иргэдийг урамшууллын үзлэгт хамрагдах боломжийг олгож буй. Сүүлийн гурван жил тасралтгүй шимтгэл төлсөн иргэд энэ сараас эхлэн 80 мянган төгрөгийн оношлогооны урамшууллыг авах эрхтэй болж байгаа юм. Мөн энэ хугацаанд эмнэлгийн тусламж үйлчилгээ авч байгаагүй шаардлагыг хангах ёстой аж. Ингэхдээ иргэд “Ерөнхий багц”, “Хавдрын багц”, “Харшлын багц” гэсэн гурван төрлөөс сонгож, үзлэг оношлогоонд хамрагдах боломжтой. Энэхүү урамшуулалд хамрагдах эсэхээ мэдэхийн тулд http://www.ndaatgal.mn/emdprom3/ цахим хуудсанд хандаж, регистрийн дугаараа оруулахад л хангалттай юм байна.
б
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ