Төлөвлөсөн ажлын 65 хувь нь хийгджээ
Эрчим хүчний яамны “Дэд бүтэц-Эрчим хүч” төслийн нэгж 18 ажлыг хариуцан ажиллаж байна. Энэ 18 ажлаас 92.345 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий 10 ажил 2013 онд эхэлжээ. Харин энэ онд 90.632 тэрбум төгрөгийн өртөгтэй найман ажил эхлэлээ тавьсан байна. Өнгөрсөн онд эхэлсэн 10 ажилд 70.144 тэрбум, 2014 онд хэрэгжүүлж эхэлсэн 8 ажилд 26.170 тэрбум нийт 96.314 тэрбум төгрөгийн санхүүжилт олгоод байгаа аж.
б
Өнгөрсөн онд хэрэгжүүлж эхэлсэн 10 ажлаас долоо нь бүрэн дууссан бол гурав нь төлөвлөгөөт хуваарийн дагуу 75 хувийн гүйцэтгэлтэй явагдаж байна. Харин энэ онд эхэлсэн найман ажил 30 хувийн гүйцэтгэлтэй байна. Ингэснээр “Дэд бүтэц-Эрчим хүч” төслийн нэгжийн хариуцан ажиллаж, хяналт тавьж буй 18 ажил нийтдээ 65 хувийн гүйцэтгэлтэй явагдаж байгаа аж.
б
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ