Шатахууны үйлдвэр байгуулна

img

Дорнод аймгийн Баянтүмэн сумын нутагт орших Адуунчулууны нүүрсний орд газрыг түшиглэн шатахууны үйлдвэр байгуулахаар болжээ. Энэхүү орд газарт МАК ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшдэг аж. Тус компани илчлэг бага, чийглэг ихтэй хүрэн нүүрсийг хатааж, жилд нэг сая тонны хүчин чадал бүхий брикетийн үйлдвэр байгуулах гэнэ. Мөн нүүрснээс жилдээ 400 мянган тонн шатахуун гарган авах үйлдвэрийг байгуулахаар туршилт, судалгааны ажлыг хийж, дуусгажээ. Уг шатахуун нь чанарын хувьд АИ-92 бензинээс дутахааргүй бөгөөд улсын нийт хэрэгцээний 40 орчим хувийг дангаар хангах бүрэн боломжтой аж.

б

В.Бат 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
ashgui dee. olon jil sonsogdson yum baina. amjilt husie.
2014-09-16
хамгийн чухал нь:
чанар чанар чанар...
2014-09-16
said:
ovoo doo , tegmeer um
2014-09-16
zov shuu:
undesnii kompaniudaa demjie
2014-09-16
зочин:
болж өгвөл дизель л гаргамаар юм, бүхий л ажлын техник, машин дизель түлшээр ажилладаг
2014-09-16