Ажиа Гэгээнд "Алтан гадас" гардуулжээ
Монголын эрүүл мэндийн салбарт нэгэн ахиц дэвшлийг авчирч, цусны өвчтэй хүүхдүүдийг аврах буянтай үйлсийг нь үнэлж, Монголын төр Ажиа Гэгээнийг "Алтан гадас" одонгоор шагнажээ. Түүнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж "Алтан гадас" одонг гардуулж, баяр хүргэсэн байна.
ө
Одон гардсаны дараа Ажиа Гэгээн “Монголын төр миний хөдөлмөр зүтгэлийг үнэлж, шагнаж байгаад талархаж байна. Гэхдээ энэ бол зөвхөн миний хичээл зүтгэл бус нийт монголчуудын хөдөлмөр зүтгэлийн үр дүн. Энэ шагналыг олон нийтийн өмнөөс авч байгаа гэж бодож байна”” хэмээжээ.
а
Түүний санаачлан байгуулсан “Хүүхдийн цусны эмгэг, хавдрын эмнэлэг” өнгөрсөн сард нээлтээ хийсэн билээ. Тус эмнэлэг нь цусны өвчнийг эмчлэх, илрүүлэх орчин үеийн тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон бөгөөд 75 ортойгоор үйл ажиллагаа явуулж буй юм.
б
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ