Гэмт хэрэгтнийг олоогүй байна
Төв аймгийн Сэргэлэн сумын "Шунхлай" ШТС-ын түгээгчийн амь насыг хохироосон хэрэг өнгөрөгч сарын 17-ны өдөр гарсан. Гэмт хэрэгтэн нь шатахуун түгээх станцын түгээгчийн амь насыг хөнөөгөөд орлогын мөнгө болох 1 сая 200 гаруй мянган төгрөгийг авч хэргийн газраас зугтсан тухай өмнө мэдээлж байсан.
а
Хэрэг гарснаас хойш гэмт этгээдийг орон даяар хайж эхэлсэн ч одоог хүртэл олоогүй байна. Хэргийг Төв аймгийн цагдаагийн хэлтэс, Улсын мөрдөн байцаах газрын Онц хүнд зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх тасаг, Эрүүгийн цагдаагийн газрын албан хаагчид шалгаж байгаа.
х
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ