Г.Сарангэрэлийн ялыг хэвээр үлдээлээ
Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхэд өнөөдөр Г.Сарангэрэл, Т.Халиун, Х.Гэрэл, Б.Энэрэл, Б.Отгончимэг нарт холбогдох хэргийг хэлэлцэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээлээ. Шүүгдэгч Г.Сарангэрэлийн өмгөөлөгч Г.Батбаяр “Улсын дээд шүүхэд гомдол” гаргана гэж мэдэгдэв.
а
Тэднийг хар тамхи хэрэглэсэн хэрэгт гэм буруутайд тооцож Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхээс Г.Сарангэрэлд 1.6 жилийн хорих ял оноосон. Харин шүүгдэгч Х.Гэрэлд 1.8 жил, Б.Энэрэлд 1.2 жилийн хорих ял оноож, тэнсэн харгалзахаар шийдвэрлэсэн бол Б.Отгончимэгт 1.1 жилийн хорих ял оноосон ч насанд хүрээгүй учир ялыг нэг жилээр хойшлуулсан. Харин тэдэнд хар тамхи борлуулсан гэх шүүгдэгч Т.Халиунд долоон жилийн хорих ял оноож, чанга дэглэмтэй хорих ангид ял эдлүүлэхээр шийдвэрлэсэн юм
х
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ