Хамтран ажиллах албан бичиг гардуулжээ

img

Монголын Хөрөнгийн биржийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Д. Ангар Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банкны суурин төлөөлөгч Маттью Ле Блантай өнөөдөр уулзжээ. Энэ үеэр Хөрөнгийн биржийн удирдлага Монголын хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэхэд хамтран ажиллахыг хүссэн албан бичгийг гардуулан өгсөн байна.

б

Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банктай Монгол Улсын Сангийн Яам болон Монголбанк нь 2013 онд “Дотоодын валютаар зээл олгох хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсан аж. Уг хөтөлбөрийг хэрэгжүүлэх болон Монголын хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэхэд Хөрөнгийн биржийн оролцоо тусгасан байдаг. Тиймээс хөтөлбөрийг хэрэгжүүлэх үүднээс Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банкны Монголын талын Захирагч, Сангийн сайд Ч. Улаанаас тус банкны Ерөнхийлөгч Сэр. Сума Чакрабартид хандаж албан хүсэлт гаргасныг өнөөдөр хүлээлгэн өгсөн байна.

б

В.Бат

СЭТГЭГДЭЛ БИЧИХ