Ц.Мөнхбаяр нарт уучлал үзүүлэхийг хүслээ
“Гал үндэстэн” холбооны тэргүүн Ц.Мөнхбаяр нар УИХ-д өргөн барьсан урт нэртэй хуулийг эсэргүүцэн Уул уурхайн яам болон "Централ тауэр"-т тэсрэх бодис тавьсан, төрийн ордон руу буу шийдэмтэй заналхийлж, олон нийтэд айдас төрүүлсэн хэмээн буруутгагдаж, өнгөрөсөн жилийн энэ өдөр хоригдож байжээ.
8
Өнөөдрийн тайван жагсаалд “Гол нууруудын нэгдсэн хөдөлгөөн”, “Гал үндэстэн” хөдөлгөөн болон бусад иргэний нийгмийн байгууллагын болон Ц.Мөнхбаярыг суллуулахыг дэмжиж буй залуусын төлөөлөл ирж оролцож байна. Тэд Ц.Мөнхбаяр нарт уучлал үзүүлэхийг хүссэн хүсэлтийг Монгол Улсын Ерөнхийлөгчид хүргүүлэх ба өнөөдөр 17.00 цагт Ерөнхийлөгчийн Тамгын газраас төлөөлөл гарч ирэн тэдний хүсэлтийг хүлээн авах юм байна.
7
Энэхүү жагсаалд УИХ-ын гишүүн Г.Уянгын бие төлөөлөгчөөр ажиллахаар болсон Ц.Мөнхбаярын хүү М.Эрдэнэ оролцож байв. Тэрбээр “Нэг жилийн хугацаа өнгөрчихсөн байна. Эх орон, газар шороогоо хамгаалах гэж бусдын зорилоогүйг хийсэн аавынхаа үйлийг олонд сануулж байхыг хичээдэг. Монголчууд маань аавын минь зөвөөр ойлгоосой гэж боддог. Хэргийг цагаатгачих байх гэсэн найдлага бий. Хэдий Өршөөлийн хуулинд хамрагдах боломжгүй гэж үзсэн ч тэдний хийсэн үйлдэл ноцтой хохирол учруулаагүй болохоор тийм найдвар тээж байгаа” гэж ярилаа.
7
Мөн М.Эрдэнэ өнгөрөгч долоодугаар сард аавыгаа эргэж очжээ. Тэр үед аавынх бие тэнхээ, сэтгэл санаа давгүй байсан. Бидний зовлонг ойлгож тусалж дэмжиж байгаа УИХ-ын гишүүн Г.Уянга болон бусад хүмүүст талархаж байгаа хэмээсэн юм.
7
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ