Улаанбаатарт 21 хэм дулаан
Баруун болон төвийн нутгаар үүлэрхэг. Баруун зүгийн нутгийн зүүн хэсгээр, төвийн нутгийн баруун хэсгээр хур тунадас орно. Бусад нутгаар үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун болон төвийн нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 10-15 хэм, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгаар 19-24 хэм, бусад нутгаар 17-22 хэм дулаан байна.
ө
Улаанбаатар хотод үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 20-22 хэм дулаан байна. Өглөө 05 цагт Улаанбаатарт: 5 градус дулаан, харьцангуй чийг 59 хувь, агаарын даралт 872 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ