Өнөөдөр болох үйл явдлын тойм
Налайх-Шувуун фабрик
09:00 цагт Нийслэлийн Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа орон нутгийн концессын гэрээгээр хийгдэж буй ажлуудын явцтай танилцана. Үүнд Налайх дүүргийн 5 хороо бага оврын цэвэрлэх байгууламж, ХУД-т эрчим хүчний 21-р байрыг шинэчлэх, Түргэн тусламжийн төвийн салбар пункт барих, Өлзийт хороолол-Шувуун фабрик чиглэлийн автозамын ажил зэрэг багтана. Сэтгүүлчдэд зориулсан унаа 08.30 цагаас Хангарьдын гаднаас хөдөлнө. Утас: 91040607
а
"Vista office" зочид буудалд 09:00 цагт Жендэрийн Үндэсний хороо, Азийн сан хамтран “Эмэгтэйчүүдийн эдийн засгийн эрх мэдлийг сайжруулах нь” сэдэвт хөдөө орон нутгийн Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч эмэгтэйчүүдэд зориулсан сургалт зохион байгуулагдана. Утас: 99915986
х
Улаанбаатар чуулгын байранд
09:00 цагт Монгол улсад аялал жуулчлалын салбар үүсч хөгжсөний 60 жилийн ой, Улаанбаатар хотын 375 жилийн ойн хүрээнд Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Соёл урлагийн газар, Биеийн тамир, спортын газар хамтран “Найрсаг Улаанбаатар” зөвлөгөөнийг зохион байгуулна.
а
ШУА-ийн Нэгдсэн 1-р байранд
09:00 цагт ШУА-ийн Түүхийн хүрээлэн, Монгол-Солонгосын түүхч-археологичдийн холбоо хамтран "Зүүн хойд Ази ба Монгол, Солонгос түүх, соёл, олон улсын харилцаа" Монгол-Солонгосын хамтарсан эрдэм шинжилгээний хурал үргэлжилнэ.
х
Чойжин ламын музейд
09:30 цагт XIV Далай ламын Ёнзин багш Тижан богдын хойд дүр, Дээрхийн гэгээн авралт богд Тижан Чогбрүл ринбучэ морилно. Мэдээлэл авах утас: 99999798
а
Барилгын дэвшилтэд технологийн төвд /Жоби төвийн урд талд/
10:00 цагт "Өндөр хүчдэлийн техник технологи" сэдэвт уулзалт сургалт болно. 95950987
х
Хэвлэлийн хүрээлэнд
11:00 цагт Монголд жолоочийн даатгалд иргэд өөрсдөө хяналт тавих тогтолцоонд шилжиж эхлэхээр болсонтой холбогдуулан Албан журмын даатгагчдын холбоо болон мэргэжлийн бусад байгууллага мэдээлэл хийнэ.
ХУД-ын 16 хороонд
12:00 цагт Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар болон "Витафит" групптэй хамтран дүүргийн өрх толгойлсон дөрвөн хүүхэдтэй иргэн Отгонсарнайн гэрийг тохижуулах үйл ажиллагаа болно. Хаяг: Гэрийн хаяг: ХУД-ын 16 хороо Буянт-Ухаа 23-885 Утас: 99178554, 89267117
х
УДЭТ-ын урд талбайд
12:00 цагт Ю.Цэдэнбалын мэндэлсний 98 жилийн ойд зориулсан цэцэг өргөх ёслолын ажиллагаа болно.
а
Б.Бэхи
СЭТГЭГДЭЛ БИЧИХ