ЕАБХАБ-ын хуралд оролцлоо

img

Австрийн Вена дахь НҮБ-ын салбар төв болон олон улсын бусад байгууллагын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч, Элчин сайд Г.Батжаргал  Прага хотноо зохион байгуулагдсан Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага /ЕАБХАБ/-ын Эдийн засаг, байгаль орчны 22 дугаар хуралд Монгол Улсын төлөөлөгчдийг ахалж оролцлоо.

f

2014 онд ЕАБХАБ-ыг даргалж буй Швейцарын Холбооны Улс энэхүү хурлыг удирдан явуулсан бөгөөд “Байгаль орчны нөлөөлөл, гамшигтай тэмцэхэд ЕАБХАБ-ын гишүүн орнууд хэрхэн илүү үр дүнтэй хамтран ажиллах, аюулгүй байдлаа бэхжүүлэх” гэсэн сэдвээр хуралдлаа.

f

Энэ чуулганд Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын ээлжит дарга, Швейцарын холбооны ерөнхийлөгч, гадаад хэргийн сайд Дидье Буркхальтер, Бүгд Найрамдах Чех Улсын Гадаад хэргийн сайд Л.Заоралек, ЕАБХАБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Л.Занниер болон гишүүн улс орнуудын төр засгийн төлөөлөл, эрдэм шинжилгээний төв, ТББ гээд нэлээд өндөр хэмжээний төлөөлөгчид оролцсон байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ