Дэлхийн ур чадварын олимпод 9 мэргэжлээр оролцоно
Дэлхийн ур чадварын Ерөнхий ассемблей хуралдаан Швейцарийн холбооны улсын Луцерн хотноо болж байна. Хуралдаанд Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав, Хөдөлмөрийн яамны МБСБХЗГ-ын дарга М.Жадамба, Швейцарын холбооны улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Б.Пүрэвдорж нар оролцож байна. Хурлын үеэр Монгол Улс Дэлхийн ур чадварын олон улсын байгууллагад 69 дэх гишүүнээр элссэнийг баталгаажуулж, 2015 онд Бразил улсын Сан Пауло хотод зохион байгуулагдах Дэлхийн ур чадварын 44 дэх олимпод оролцох эрхийг олголоо.
ы
Тус хурлаар 2015 онд болох Дэлхийн ур чадварын тэмцээний дүрэм журмыг хэлэлцэх, шинээр гишүүн орон болсон орны талаар танилцуулгыг сонсох, тус олимпийн онцлог ач холбогдол,цаашдын чиг хандлага, дараагийн тэмцээнийг зохион байгуулах орны шалгуур үзүүлэлтийг хэлэлцэх аж.
ө
Дэлхийн ур чадварын олимпод 72 орны 1000 гаруй хүүхэд 46 мэргэжлээр өрсөлдөх бөгөөд манай улс уг тэмцээнд 9 мэргэжлээр өрсөлдөхөөр бэлтгэлээ хийж эхэлжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ