Ю.Цэдэнбалын хөшөөнд цэцэг өргөнө
Төр нийгмийн нэрт зүтгэлтэн Ю.Цэдэнбал агсны төрсөн өдөр өнөөдөр тохиож байна. Уг ойг тохиолдуулан өнөөдөр 12.00 цагт МАХН-ынхан түүний хөшөөнд хүндэтгэл үзүүлж цэцэг өргөнө. Уг арга хэмжээнд Сангийн сайд Ч.Улаан, УИХ-ын гишүүн О.Баасанхүү, З.Баянсэлэнгэ нарын тэргүүтэй МАХН-ын гишүүд дэмжигчид оролцоно.
э
Юмжаагийн Цэдэнбал нь Үнэн Зоригт Хан аймгийн Зоригт Хан хошуу өнөөгийн Увс аймгийн Давст суманд 1916 оны есдүгээр сарын 17-ны өдөр төржээ. Тэрээр БНМАУ-ын төрийн тэргүүн, Ерөнхий сайд, МАХН-ын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, Улс төрийн товчооны гишүүнээр ажиллаж байжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ