Залуу зохиолчид цусаа хандивлана

img

 

Монголын залуу зохиолчдын нэгдэлийн зохиолч, яруу найрагч залуус маргааш буюу энэ сарын 18-ны 09.30 цагаас Цус судлалын үндэсний төвд цусаа хандивлахаар болжээ. Тус төв энэ онд өнгөрсөн онтой харьцуулахад 10 гаруй хувь илүү цус цуглуулсан ч бүлгийн хувьд нөөц хомсдолтой байгаа гэнэ. Тодруулбал, жил бүр цусны бүлгээр ялгаатай өвчлөл, хэрэглээ ихэсч байгаа юм байна.

s

ДЭМБ-аас гаргасан зөвлөмжийн дагуу эдийн засгийн дундаж хөгжилтэй орнуудын хувьд хүн амын 1.5 хувь нь цусаа бэлэглэвэл хэрэгцээг хангана гэж үздэг бол манай улсын хэмжээнд 0.8 хувьтай байдаг гэнэ. Тиймээс өөрийгөө эрүүл гэж тооцдог 17 нас хүрсэн 45 кг-аас дээш жинтэй иргэн цусаа хандивлахад гурван төрлийн бүтээгдэхүүн болж, гурван хүний амийг авардаг байна.

s

Дэлхий дээр өдөрт 800 ээж төрөхийн хүндрэлээс болж амиа алддаг ажээ. Үүний гуравны нэг нь зүүн өмнөд азийн иргэд өртөж байгаа бөгөөд манай улсад ч бас эхийн эндэгдлийн ихэнх хувийг цус алдсанаас үүддэг юм байна. Мөн осол гэмтэл, мэс ажилбарын үеэр цусны хэрэгцээ шаардлага нэмэгддэгийг эмч мэргэжилтнүүд хэллээ. Тиймээс МЗЗН-ийн залуус өвчин, зовлондоо шаналж буй хэн нэгэнд амьдрал бэлэглэхээр шийдсэн байна.

s П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ