Хоёр хүний аминд хүрсэн хэрэгтэнд 5.6 жилийн ял оноожээ

img

Төв аймгийн харьяат Д.Энхбаяр гэгч нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож байхдаа онхолдож, осол гарган иргэн Г-ын биед хүндэвтэр гэмтэл учруулан, Г, З нарын  амь насыг хохироожээ.  Уг хэрэгт тус  аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.4 дэх  хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ. Энэхүү хэргийг Сум дундын 23 дугаар шүүх эрүүгийн анхан шатны  шүүх хуралдаанаар  хэлэлцээд, Д.Энхбаярыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журмыг зөрчиж хоёр хүний амь нас хохироосон гэм буруутайд тооцжээ. Түүнд Эрүүгийн хуулийн дагуу 5.6 жилийн хорих ял оноож, ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр болжээ. Мөн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилээр хасчээ.

ө

В.Бат

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

irgen:
hulgai hiisen hun 10 jil hun alsan hun 5 jil sonirholtoi yumaa ene shuuh porkurorig ter chigt n neg soliul ttarna mungu tugrugnuus haraat bolgon gl tsalingin nemeel tolgoigin ileel bsan ulam l dor shiidver gargaad l bh yumdaa
2014-09-17
zochin:
avto osol bol hetsuu l dee gehdee sogtuugaar teevriin heregsel joloodoj erdenet hunii ami hohirchood bhad joloodoh erhiig ni nasaar ni hasah heregtei yl ni 5.6 gj bhad joloodoh erhiig ni 5jil ch geh shig
2014-09-17
bayr:
usreed l 3 suuh yum bndaa.orshooliin huulind orood garaad irne.
2014-09-17
зочин:
дэлхийн төгсгөл ойрхон байна. дараах монгол тайлбартай бичлэгээс дэлгэрэнгүйг үзнэ үү. https://www.youtube.com/watch?v=bqftlgguery&list=uugjm-fyshny-2dz5wzjjq6w
2014-09-17
эмэгтэй:
согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гэдэг нь хүндрүүлэн үзэх шалтгаан болох ёстоы учир ял хөнгөдсөн гэдэг нь хуулийн мэргэжилгүй хүнд ч тодорхой байна. хэтэрхий хөнгөн ял оноосон , буруу шүүсэн байна. шүүх хүний амийг юунд ч тооцдоггүй юм байна.
2014-09-17