Авто угаалгын газруудыг шалгана

img

Нийслэлийн Тээврийн газар, дүүргүүдийн онцгой байдлын хэлтэстэй хамтран нийслэлийн төвийн зургаан дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй авто засвар, угаалга, дугуй засварын үйлчилгээ эрхэлж буй иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудад шалгалт хийхээр болжээ. Уг шалгалт өнөөдрөөс эхэлж байгаа бөгөөд Автотээврийн тухай, Гамшгаас хамгаалах тухай, Галын аюулгүй байдлын тухай хууль тогтоомж болон түүнд нийцүүлэн эрх бүхий байгууллагаас батлан гаргасан дүрэм, журам, стандартын хэрэгжилтийг шалгах аж. Мөн иргэдийн аюулгүй байдлыг хангуулах, объектын эрсдэл эмзэг байдлыг бууруулах арга хэмжээг авах гэнэ.

ө

Шалгалт энэ сарын 25-ны өдөр хүртэл үргэлжилнэ.

б

В.Бат

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
зүйтэй шалгах хэрэгтэй. үүүнээс гадна угаалгын газрын нэрэнд анхаарах хэрэгтэй. авто угаалгын "боорчи" гэдэг газар байх юм. боорчи гэдэг нь их эзэн чингэс хааны 9 өрлөгийн нэг бололтой билээ.эсвэл эүүний морийг угааж байсан энгийн иргэн байсан юм болов уу. чингэс эзний өрлөг жанжныг гутаан, дорд үзсэн хэрэг биш үү
2014-09-17