Мэдэгдэл

img

Ийгл Ньюс Телевиз 1995 онд байгуулагдсан бөгөөд ирэх онд 20 жилийн ойтойгоо золгох гэж байна. Энэ хугацаанд Ийгл Ньюс Телевиз нь үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөгөөр дамжуулж Монголд ардчиллыг бэхжүүлэх үйлсэд хувь нэмрээ оруулсаар байгаа билээ. Ингэхдээ шударга, шуурхай, үнэн бодит тэнцвэртэй мэдээлэл түгээх зарчим баримталж, өнөөдрийг хүртэл мөрдлөг болгосоор байна.

7

Сүүлийн хэдэн өдрүүдэд зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон олон нийтийн сүлжээгээр Ийгл Телевизийн нэр хүндэд илтэд халдсан, бодит байдлыг гуйвуулсан ташаа мэдээлэл цацагдах боллоо. Олон улсын тоймч Ш.Гантулгыг ажлаас нь халсан болон Ийгл Ньюс Телевиз Америкийн хөрөнгө оруулалттай гэсэн мэдээллүүд нь ташаа мэдээлэл болохыг мэдэгдэж байна.

7

Ийгл Ньюс Телевиз нь 2011 оны 04-р сараас 100 хувь дотоодын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж болж, бүтэц бүрэлдэхүүн, техникийн бүрэн шинэчлэл хийсэн болно. Бодит байдал ийм байхад тоймч Ш.Гантулга нь өнгөрсөн 7 хоногт LCN кабелийн сувагтярилцлага өгөхдөө Ийгл Ньюс Телевизийг Америкийн хөрөнгө оруулалттай гэж худал мэдээлэл өгч, байгууллагын нэр хүндэд халдаад байна. Тоймч Ш.Гантулга нь олон улсын үйл амьдралын мэдээ дамжуулахдаа хэт нэг талыг барьж, олон талын эх сурвалж, баримт нотолгоог иш үндэс болголгүй ярьж байсан нь мэргэжлийн ёс зүйн алдаанд тооцогдох юм. Ёс зүйн энэ алдаагаа засахын оронд дахин давтсаар байсан тул Ийгл Ньюс Телевизийн дотоод дүрэм журмын дагуу эфирт гарахыг нь түр түдгэлзүүлсэн болно.

7

Тоймч Ш.Гантулгын Ийгл Ньюс Телевизтэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн зүгээс цуцлаагүй байгаа бөгөөд өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр үйлчилж байна. Ийгл Ньюс Телевиз нь хэвлэл мэдээллийн байгууллага гэдэг утгаараа олон нийтийн өмнө хариуцлага хүлээдэг ч нийтлэлийн бодлогоо хэрхэн тодорхойлох, эфирт хэнийг гаргах, мэргэжлийн ёс зүйн алдаа гаргасан ажилтандаа хэрхэн хариуцлага тооцох нь манай байгууллагын дотоод асуудал юм.

7

Мэргэжлийн ёс зүйн алдааг манай байгууллага ноцтой алдаанд тооцон авч үздэг бөгөөд ийм алдаа гаргасан ажилтанд хариуцлага тооцох нь эцсийн дүндээ олон нийтийн үнэн бодит, тэнцвэртэй мэдээлэл хүлээн авах эрхийг хамгаалж буй үйлдэл болно.

7

Ийгл Ньюс Телевиз

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

sanal :
er ni iigl news iin toimchid bolon zah zeeliin medeelelogdoj bsan humuus mash buruu yardag sh dee ji*en gantulga mon busad medee tailbarlaj bgaa bolon yu bolov geh met bas 9-1 iin hotlogch yamar sedever yarih gej bgaa ni oilogomjgui olon hun toiruulsan bodit baidaldaa niitsehgui l medeelel taraadag sh dee chadavrlag boloh estoi gej uzej bna
2014-09-17
шаабар:
ёс зүйн алдаа гаргасан бол хариуцлага тооцох нь ердийн л жишиг шүү дээ. тэглээ гээд байгууллагаа муулаад байх нь зохимжгүй. гантулга уг нь сайн тоймч гэдэгтэй маргаад яахав. сайн нь үнэн. халаагүй л юм байна. хэсэг хугацааны дараа дахиад эфирт гарах л байж. одоо харин тийм боломжоо өөрөө хаачих шиг боллоо. арай л яаран ярилцлага өгсөн байх. яахав дээ өөр телевизэд очоод тоймоо ярихад саад алга даа. гэхдээ байдлыг харзнасан нь дээр биш үү гантулгаа
2014-09-17
иргнэ:
барууны хамхуул шиг шашин сурталчилж хэдэн ногоон олдогоо мартаа юу, ийгл тв-д хэдэн сайн сурвалжлагч байдаг, тв-ээ шударгаар удирдвал сайнсан.
2014-09-17
1245678:
аль нэг тв-д ороод л яриад явчих, заавал есүсийн тв-д байх шаардлагагүй ш тээ. үнэн хэрэгтээ сэтгүүлчид ажлаа хийж чадахгүй болоод л гантулга, анужин, жаргалсайхан гэсэн хэдэн хүнээр л нүүрээ тахалж байгаа ш тээ. монголд олигтой сэтгүүлч гэх ям алга. уран саяханы нэвтрүүлэг бол яахав гүрээ, ёолк эд нар авууштай, ярилцлага бол арай дээр нь б.оюунчимэг тгээд л болоо. үлдсэн хэд нь хэлээ хацсан, будмал сармагчингууд, заөрим нь тв эздийн нууц дэвсгэрүүд шүү дээ
2014-09-17
uugan:
ulanbayriig aldsan odoo gantulga guaig aldlaa orond ni 1 buuviisun suuj bn lee yrij yadsan haashin olood suulagtsiin ulam l muudaad bh bolloo tanaih
2014-09-17
uugan:
ulanbayriig aldsan odoo gantulga guaig aldlaa orond ni 1 buuviisun suuj bn lee yrij yadsan haashin olood suulagtsiin ulam l muudaad bh bolloo tanaih
2014-09-17
uugan:
ulanbayriig aldsan odoo gantulga guaig aldlaa orond ni 1 buuviisun suuj bn lee yrij yadsan haashin olood suulagtsiin ulam l muudaad bh bolloo tanaih
2014-09-17
zochin:
amerikiin hurungu oruulaltai buunii nohoduud neg taliig barimtalsan tejeever *nuud eagle-iinhen
2014-09-17
зочин:
гадаад мэдээллийн хөтөлбөрийг сувгаа сольж байгаад танай телевизээс үздэг байлаа. одоо үзхээ больчихсоон. уг нь сайн чадвартай тоймч байсан шүү.
2014-09-17
mongol:
ter owgon xend xamaatai ym
2014-09-17
1234:
mash mundag uvgun baina lee. mongolooroo yarij chaddaggvi budmal, gojgor iumnuud ene hunii medlegiig hundeldeggvi ium aa gehed nasiig ni hundelmeer ium. ene hunii medee mash ul suuirtai olon taliin ium sudalsan mash nariin zuv medeelel baidag. uzeh durtai.
2014-09-17
мөнх:
гантулга сэтгүүлчийг дэмжиж байна. ану нь ирак .ливи ,югослав , афганистан , одоо украйныг юу болгосоныг харж байгаа биздээ
2014-09-17
zochin:
гантулга гуай бол маш чадварлаг тоймч. туунийг узэх, сонсох дуртай байлаа.нэг тийм сайхан амттай, нудэнд харагдтал сайхан ярьдаг.бодит, илуу маяггуй сайхан л ярьдаг байсан.одоо эдний тв-г узэх дургуй болсон.гантулга гуай байхгуй учраас.хэлбэр хеесен хэдэн маягтай хуухнуудээс юу ч олж авахгуй учраас. eagle- маш олон узэгчээ алдлаа даа
2014-09-17
тоймчийн тухай:
нүдний шилтэй хальт яридаг нөхөр мөн үү? хэл яриа нь муу хөгжсөн түгдчээ хүн л байлаа ш дээ. орчуулга нь ч ядуу, тэгээд дүгнэлт ч хийж чаддаггүй. хөгжлийн бэрхшээлтэй хүнийг ажлаар хангаад харин ч ийгл тв сайн үйлс хийж байгаа юм байна гэж би боддог байсан юм. хэрэв тийм бэрхшээлтэй хүн биш бол тоймч хийгээд хэрэггүй байхаа гантулга.
2014-09-17
zail eagle:
amerikiin hurungu bish yumuu anh l amerikiin tv gej baisan
2014-09-17
суваг сольдог:
суваг сольдог хүн чинь яаж хүнийг дүгнэх вэ дээ, түүх, гадаад хэл , олон улс судлал, цаг үе дэлхийн байдал мэдэхийг хүсдэг хүнд гантулга гуай бол зүгээр багш шүү дээ,
2014-09-17
хэл ам :
энэ тоймчийн хэл ам нь яах вэ, толгойн чадвар нь өндөр шүү, энэ л чухал ш дээ, гэхдээ наад зах нь харьцуулахад нэг муу будмал, дуураймал хүүхнээс энэ хүн бол хамаагүй дээр шүү,,,ккк
2014-09-17
мэдэгдлийг ард түмэн гаргана шүү:
мэдэгдлийг харин ч ард түмэн гаргана, ийгль тв одоо яанаа гадаад мэдээгээр ганц авч яваа хүнээ алдлаа ш дээ, яанаа?ард түмэн бол гантулга тоймчийг шууд өмөөрч байна ш дээ, ийгль тв чадалтай нүүр царайгүй л боллоо доо, энэ янзаараа бол өрсөлдөөнд одоо энэ тв шууд уналаа даа, чааваас, өөрийн шидсэн чулуу өөрийнх нь толгой дээр,
2014-09-17
111111:
сонсхоос ядаргаатай нөхөр байна лээ. тоймч хүн угаасаа л аль нэг талыг эсвэл өөрийн үзэл бодлыг л ярьдаг ш дээ. гэхдээ наад хүн чинь тв-д байхад тохиромжгүй юм шигээ.
2014-09-17
мэргэжлийн ёс зүй:
мэргэжлийн ёс зүй бол чадалтай хүнийг дарах нь хэр зохимжтой вэ???мэргэжлийн чадвар нь түрүүлж байх ёстой ш дээ, тэр ёс зүй гэдэг чинь ийглийн хүүхдийн тоглоом ш дээ,гантулга бол түүхэн талаас нь ярина, мангар аманцар будмал хөтлөгч нар юм ярьж байхад нь таслаад байдын байна лээ, угаасаа дараад байсан юм байна л даа,монголын аль тв гантулга гуайг тосоод авна даа, муухай газраас хурдан холдохыг уриалж байна,тэнэгүүд тэнэгүүдээ л гэдэг ш дээ,
2014-09-17
hgyugayg :
маш зөв шийдвэр гаргасан байна. гантулга дэндүү бүдүүлэг ярьдаг, хэл ярианы ямар ч соёлгүй хүн. тийм ч сайн тоймч биш. оросын телевизүүдийн мэдээнээс будаа иддэг. ярихаар нь би лав сувгаа сольдог хүн.
2014-09-17
vvvbt:
buunii nohoinuuud shde eagle-inhen eagle-iin suguud ter christiin nonoinuudaasaa ugaadsaa avaad suujival taarna
2014-09-17
гантулга бол үнэт зүйл:
гантулга бол ийгл тв-д байсан байгаагүй чадвартай хүн тул хаана ч ажиллана, ер нь өөрийн бодолтой хүн байна лээ ш дээ, гадаад мэдээг орчуулах явцад үнэн байдлыг шууд хэлчихдэг хүн байна лээ, бас өөрийн дүгнэлтээ бөөрөнхийлэхгүй шууд хэлчихдэг яах аргагүй чадалтай тоймч шүү дээ, манай гэрийнхэн ийгл-ийг үзэхээ больчихсон ш дээ, угаасаа шашиныхаа юмыг яриад халтар орчуулаад байж байхаас даа,харин саяхан тв-8 телевизээр гантулга гуайгаа харсан, ашгүй дээ, монгол хүн монголын үнэртэй тв-8 даа байх нь дээр байхоо,гантулга тоймчийг шүтэн биширдэг хүмүүсийн нэг байна, амжилт хүсье,
2014-09-17
өндөр боловсрол:
гантулга шиг өндөр боловсрол, чадвартай хүнийг дүгнэх хүн монголд байгаа юу?
2014-09-17