Ногоон ажлын байрыг тодорхойлох судалгаа хийнэ

img

Үндэсний Статистикийн хорооноос Олон улсын хөдөлмөрийн байгууллагын техникийн туслалцаатайгаар ногоон ажлын байрыг тодорхойлох туршилт судалгааг хийхээр бэлтгэл ажлаа базааж байна. Туршилт судалгаа нь өрхөд суурилсан, аж ахуйн нэгжид суурилсан гэсэн 2 хэлбэрээр явагдах бөгөөд үр дүнг 2015 оны эхний хагаст тайлагнах аж.

НҮБ-ын тогтвортой хөгжлийн 2012 оны дээд хэмжээний уулзалтаар иргэн бүр өөрийн ахуй амьдрал, үйлдвэрлэл, хэрэглээнийхээ хэв маягийг мэдэгдэхүйц өөрчилж, байгальд илүү ээлтэй, “ногоон” хэв загварт шилжих шаардлагатайг тунхаглаж, ногоон эдийн засгийг улс орон бүр өөрийн үндэсний онцлогт тохируулан хөгжүүлэхийг зөвлөсөн билээ. Энэ дагуу манай улс 2013 онд Ногоон эдийн засаг, ногоон хөгжлийг дэмжихэд зориулсан Ногоон эдийн засгийн төлөөх түншлэл (PAGE-Partnership for Action on Green Economy)-д нэгджээ.  Уг түншлэлийн зорилго нь Монгол Улсад Ногоон хөгжлийн стратеги, хөгжлийн чиг хандлагыг тодорхойлж, хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэхэд чиглэгдэж байгаа аж. Манай улс Ногоон эдийн засгийн төлөөх түншлэлд нэгдсэнээр “Ногоон хөгжлийн бодлого”-оо УИХ-аар батлуулж, хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр, төлөвлөгөөг боловсруулан ажиллаж байна.

б

Мөн НҮБ-ын Статистикийн хэлтсээс “Ногоон эдийн засагт шилжих явцыг үнэлэх нь” төслийг эхлүүлж, Ази номхон далайн бүсээс хамрагдах дөрвөн орны нэгээр Монгол Улсыг сонгожээ.

б

В.Бат  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ