Бас нэг бахархал

img

Соёл спорт, аялал жуулчлалын яамнаас Үндэсний бахархалт цэцэгт ургамлыг тодруулах санал асуулгыг зарлажээ. Монгол Алтанхундгана, Их шүүдэргэнэ, Шүүдэрцэцэг, Нөмрөгт банздоо, Вансэмбэрүү, Дөрвөлсөн мүгэз, Алтангагнуур, Цагаан цээнэ, Говийн хялгана, Монгол өвс, Монгол Потанин, Монгол догар гэх цэцэгсийн нэрсийн вэб сайтдаа байршуулж, саналаа нэмэрлэхийг хүссэн байна.

ө

Одоогоос хоёр жилийн өмнө шонхор шувууг "Үндэсний бахархалт шувуу"-аар өргөмжилж, шувууг Үндэсний бахархлаа болгосон 90 орчим орны нэг болсон. Мөн өнгөрсөн жил Төрийн тахилгат Бурхан Халдуныг "Үндэсний бахархалт хайрхан" болгон зарласан. 2012 оны 10 дугаар сарын 20-ны Засгийн газрын хуралдааны шийдвэрээр шонхор монголчуудын бахархалт шувуу болжээ. Үүний дараа буюу 2013 оны 11 сарын 2-ны өдрийн хуралдаанаар Бурхан Халдун уулыг “Үндэсний бахархалт хайрхан” болгосон байна. Он цаг болон хэвлэлийн хуудсанд үлдсэн мэдээллээс харвал Чингис хааны мэндэлсэн өдрийг тохиолдуулан дээрх хоёр бахархлыг тунхаглан зарласан гэнэ. Харин энэ жилийн төрсөн өдрийг тохиолдуулан "Үндэсний бахархалт цэцэгт ургамал"-аа тунхаглан зарлахаар эхлэлийг нь ийн тавьжээ.

ө

В.Бат

   

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
дэлхийн төгсгөл ойрхон байна. дараах монгол тайлбартай бичлэгээс дэлгэрэнгүйг үзнэ үү. https://www.youtube.com/watch?v=bqftlgguery&list=uugjm-fyshny-2dz5wzjjq6w
2014-09-17